Маргааш төв талбайгаас гараагаа эхлэх олон улсын марафон гүйлтэд оролцох иргэдэд зориулж Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн зөвлөгөө өглөө.
НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин "Маргааш болох марафон гүйлтийн үеэр хаагдсан зам талбай дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний таван цэг байрлаж, ажиллана.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний цэгүүд нь гараа, барианы буюу Сүхбаатарын талбай дээр, Туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль болон ОБЕГ-ын хажууд, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талд байршина.
Үүнээс гадна МУИС, Багшийн дээдийн уулзвар, "Бишрэлт" их сургуулийн дэргэд түргэн тусламжийн машин зогсоож, бэлэн байдлыг хангаж байна" гэв.
Маргааш гүйх иргэдэд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!