ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс шинэ үеийн түүхэндээ хамгийн дулаан хаврыг үзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хавар Япон улсын орчин үеийн түүхэнд хамгийн дулаан хавар болж өнгөрснийг тус улсын цаг уурын хүрээлэн өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн гурван сарын агаарын дундаж температур өмнөх жилүүдийн улирлын ерөнхий дунджаас Цельсийн 1.59 хэмээр өндөр байсан байна. Энэ бол цаг агаарын мэдээллийг бүртгэж эхэлсэн 1898 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Үүнд дэлхийн дулаарлын үйл явцаас гадна энэ жил тохиож буй Эль Ниньо хэмээх үзэгдэл нөлөөлсөн гэж судлаачид тайлбарлаж байна.

Эль Ниньо нь Номхон далайн мандалд 3-5 жил тутам тохиолддог цаг уурын үзэгдэл бөгөөд үр дүнд нь дэлхийн ихэнх хэсэгт агаар халж, ган гачиг болдог.

Хамгийн сүүлд 2018-2019 онд Эль Ниньо ажиглагдаж байжээ.

2015 онд дэлхийн улс орнууд нэгдсэн Парисын Гэрээгээр дэлхийн дулаарлын өсөлтийг 1850-1900 онуудын дундажтай харьцуулахад Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм.

2022 оны байдлаар энэ өсөлт Цельсийн 1.15 хэм хүрээд байгаа.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.20.218] 2023/6/2
Монголд харин хүйтэн зун болоод байх шиг байна даа
2 | 1 Хариулах
Зочин [150.129.141.63] 2023/6/2
Дэлхийн дулаарал, цөлжилт, бохирдол, байгаль орчин сүйдэж байхад үхэр Монголчууд хогоо байгальд хаяж шатаасаар л…
0 | 0 Хариулах
Зочин [122.218.103.203] 2023/6/2
Niiteeree bish bh dulaan gazraa l dulaahan baisan bh bi bol hamgiin huiten havar bolloo l gej bodoj baina odoo boltol ugluu oroidoo tsuvaa umsuj bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.242] 2023/6/2
Хүмүүст дулаарал уур амьсгалын өөрчлөлттэйгөө дасан зохицож амьдрахаас өөр арга байхгүй.
1 | 1 Хариулах