ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хамтран амьдрагчдаа зодуулсан эмэгтэй болон түүний таван настай хүүгийн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан гэдэг мэдээлэл гараад буй. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Тавдугаар сарын 31-ний өдрийн 23:30 цагт "Хамтран амьдрагч маань таван настай хүү бид хоёрыг зодчихлоо" гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдогч 28 настай "Б"-г эрүүлжүүлэхэд саатуулсан.

Харин хохирогч болох 27 настай эмэгтэй "Ц" болон түүний хүү 5 настай "Т" нарын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч эмчийг томилоод байна. 

Уг хэрэгт холбогдогч "Б"-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа" хэмээн мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа