Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

83 настай Аль Пачино дөрөв дэх хүүхдээ мэндлэхийг хүлээж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн од Аль Пачино дөрөв дэх хүүхдээ мэндлэхийг хүлээж буйг түүний төлөөлөгч өчигдөр хэвлэлд мэдээлжээ.

Энэ жил 83 настай Пачиногийн хүүхдийг түүний найз бүсгүй болох 29 настай Нур Альфаллах төрүүлэх гэж байгаа гэнэ.

Пачиногийн ууган хүүхдийг жүжиглэх урлагийн багш Ян Таррант төрүүлсэн нь одоо 33 настай Жюлио Пачино юм.

Дараа нь жүжигчин Бэвэрли Д’Ангелотой хамт амьдарч байхдаа ихэр хүү, охинтой болсон нь одоо 22 нас хүрч буй Антон Пачино, Оливиа Пачино нар ажээ.

Нэрт жүжигчин маань Холливүүдийн продюсер Нур Альфаллахтай өнгөрсөн оноос эхлэн хамт амьдрах болсон юм.

зураг
 

Пачинотой олон дэлгэцийн бүтээлд хамтран тоглосон 79 настай жүжигчин Роберт Де Ниро саяхан долоо дахь хүүхдээ өлгийдөж авснаа мэдээлж байв.

Де Нирогийн найз бүсгүй Тиффани Чэн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр охин төрүүлж, Виржина Чэн-Де Ниро хэмээх нэрийг өгчээ.

Пачино, Де Ниро нар анх “Загалмайлсан эцэг II” кинонд, сүүлд “The Irishman” кинонд хамтран тоглосон юм.

Пачино нийтдээ есөн удаа Оскарын шагналд нэр дэвшсэнээс 1993 онд “Эмэгтэй хүний үнэр” кинонд тоглосон дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч байжээ.

Тэрбээр “Загалмайлсан эцэг” кинонуудад бүтээсэн мафийн толгойлогч Майкл Корлеонегийн дүрээрээ хоёр удаа Оскарын шагналд нэр дэвшиж байв.

 

Эх сурвалж: BBC