Хүн төрөлхтний тархи, сэтгэхүй, мэдрэмжээс урган гарсан шинэ санаанууд бодит биеллээ олж Шинжлэх ухаан, Технологи, Анагаах ухаан, Аж үйлдвэр гэх мэт бүхий л салбарт хувьсал хийж, бидний өдөр тутмын амьдралд нөлөөллөө үзүүлснээр Дэлхий улам бүр хөгжсөөр... Гайхамшгийг бүтээсээр байна. Цаг минут, хором бүрээр ирж буй хөгжил дэвшлийн хувьслууд буюу инновацууд бидний үйл ажиллагаа болоод энерги, цаг хугацааг хэмнэн орон зайнаас үл хамаарах төсөөлшгүй их боломжуудыг бидэнд өгч чадаж байна.
Монгол улсын инновацийн хөгжил хаана явааг тодорхойлж, Монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулагдаг “Инновацийн 7 хоног-2023” буюу Монголын хамгийн ШИНЭЛЭГ өдрүүд эхлэхэд хэдхэн хоног үлдлээ…
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд инновацийн шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий +150 гаруй бүтээлүүдтэй танилцан, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг нягт болгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээнүүдийн үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж, бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн улсынхаа эдийн засгийг солонгоруулах, томоохон өөрчлөлтийг авчрах үүд хаалга нээгдэх юм.
Монголын “Инновацийн 7 хоног” 2023.06.05-аас эхлэн 2023.06.11-нийг дуустал үргэлжилнэ.
Илүү дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу
Та бүхэн техник технологийн хөгжил, үйлдвэрлэлийн дэвшил, шинжлэх ухааны нээлт, шинэлэг өөрчлөлтүүд, шилдэг шийдлүүдтэй танилцахыг хүсвэл “Инновацийн 7 хоног”-той хамт байж, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоорой.
Мөн “Монголын инновацийн 7 хоног 2023”-ийн нээлт буюу хамгийн эхний арга болох “Инновацийн түншлэл форум - 2023”-т оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд энд дарж бүртгүүлнэ үү.
Ерөнхий зохион байгуулагч:
Хөтөлбөр, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Фэйсбүүк хаяг: Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week
Холбогдох утасны дугаар: 9988-3287
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!