Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмэндээ хандан баярын мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.
Үүний дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгээ хэлсэн. Гэхдээ тэрбээр энэ жил арай онцлогтой өөр орчинд үг хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан юм. Тэрбээр том ширээний ард ганцаараа суусангүй.
Ард түмнийхээ дунд буюу эгэл жирийн нэгэн айл н.Очирбат гуайн гэр бүлийнхэнтэй хамт шинэ жилийн мэнд дэвшүүллээ.
н.Очирбат гуайнх 11 хүүхэдтэй 61 ач, зээтэй буянтай хөгшид ажээ. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч өнөр өтгөн эгэл жирийн сайхан гэр бүлийг сонгож ард түмэндээ мэндчилгээ илгээжээ.
Олон нийтийн сүлжээнд зарим нэг нь Ерөнхийлөгчийг "шинэ жилийг цагаан сартай андуураад байна" гэх мэт шүүмжлэл өрнөж байлаа.
Ерөнхийлөгчийн зочилсон айлын талаар түүний хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд ийнхүү жиргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!