ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буяннэмэх: Нийслэл дэх үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгох боломжийг бүрдүүлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг бүрдүүлж эхэлсэн.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд CU сүлжээ дэлгүүр 300, GS25 сүлжээ дэлгүүрийн 157 салбар ариун цэврийн өрөөгөө нийтэд үнэгүй болсон" хэмээн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх хэллээ.

УБЗАА-наас нийтийн тээврийн автобусны зургаан буудал, 10 "Ciy toilet"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглалтыг хариуцаж, хамтран ажиллах урилгыг олон нийтийн сүлжээнд тавьж, ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Түүний мэдээлснээр, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн ариун цэврийн 24 байгууламж байгаагаас 19 нь тогтмол ажилладаг байна.

Тус яамнаас мэдээлснээр, 2023 оны тавдугаар сарын 28-ны байдлаар аялал жуулчлалын бүсэд болон тусгай хамгаалалттай газарт байгаа 21 аймгийн стандартын бус 1,100 орчим жорлонг буулгажээ.