Уншиж байна ...

А.Бүрэнбаатар: Ажлаас чөлөөлөх тогтоол хүлээж аваагүй байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлсөн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар өөрөөс нь тодруулж асуухад "Тогтоол хүлээж аваагүй байна. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлөөс надад хэлсэн.

Ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тогтоолоо гардаж авахаар мэдээлэл өгч болно" гэв.

Тэрбээр 2021 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдож байсан юм.