ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засгийг гол өсгөж байгаа зүйл гадаад эрэлт

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын эдийн засгийн байдлыг салбарын сайд танилцууллаа.

Сайд Ч.Хүрэлбаатар "Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9%-аар өссөн.

Өнөөдрийн байдлаар валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрч, тогтвортой байна. Эдийн засгийн өсөлтөд экспорт тасралтгүй өсөж, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн нь нөлөөлсөн.

Оюутолгой төлөвлөж байснаасаа 43%-аар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Уул уурхай, барилга, тээврийн гэсэн гурван салбараас бусад салбарын орлого цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрлээ.

Хөдөө аж ахуйн салбарын орлого уналттай байгаа. Малын зүй бус хорогдол, шинэ төлийн тоо бага байгаа тул хөдөө аж ахуйн салбарын орлого -5.1%. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй.

Эдийн засгийг гол өсгөж байгаа зүйл гадаад эрэлт. Валютын нөөц байнга өсөх хандлагатай. 

Энэ онд 18 төсөл хэрэгжүүлж дуусгах ёстой.

Тавантолгой, Манлай, Ханги чиглэлийн авто зам

Шаамар, Зэлтэр, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн авто зам

Улаанбаатар, Дарханы зам

Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл

Гашуунсухайт төмөр замын ачиж, буулгах терминал

Чойбалсан дулааны станцын өргөтгөл

Амгалан дулааны станцын өргөтгөл

Эрдэнэс Тавантолгойн усан хангамжийн систем

Ханги боомт дахь чингэлэг ачих терминал.

Сэлбэ төслийг энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын олон улсын тендер зарлах чиглэлийг Эрчим хүчний сайдад өгч байна. Уг станцын өмнөх хоёр тендер амжилтгүй болсон юм.

ДЦС-3-ын өргөтгөлийн гэрээ, хэлцэл хийгдэж байна" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.20.104] 2023/5/26
Худлаа ш а а с а а р л энэ л а л а р
0 | 0 Хариулах
Зочин [107.126.24.31] 2023/5/25
zailtsan sda enuugeer munguu bariulaad xol yavaxguie
0 | 0 Хариулах
Готов [202.9.40.200] 2023/5/25
Иргэндээ хүрдэггүй эдийн засгийн өсөлтөөр яах юм. Энэ Хүрэлбаатар толгой нь ажилладаг залуу ГАнцхан МОнголын төлөө л ажиллахгүй юм. даа. Монгол төгрөгийн ханшийг шалан дээр унагасан Монгол банк, Сангийн яамандаа хариуцлага тооцооч. Одоо цалин тэтгэвэр дусал дуслаар нэмнэ. гэнэ. Ахиад л инфляци шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.165] 2023/5/24
Хотгор шанага зайлаачээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.83] 2023/5/24
Иргэддээ мэдрэгдэхгүй ээлгүй эдийн засгийн өсөлт гэж байнаа
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.64] 2023/5/24
эдийн засаг өсөөд байгаан нь жирийн иргэдэд яагаад мэдэгддэгүй юм бэ юмны үнэ өсөөд тэтгэвэр хүрэлцэхгүй байна
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.144] 2023/5/24
ДЦС-3 ын шинэчлэлийн ажлыг Оросуудаас зээл авч хийнэ гэнэ...ТТДЦС дээр тендер зарлаж санхүүжилт босгоно гэнэ. Бодит нөхцөл байдал дээр наад чиглэл чинь бүтэхгүй ээ. Бизнесийн чиглэлээр энэ малнуудад зөвлөх чиглүүлэх мэргэжлийн амьтан алга даа. Иймэрхүү л маягаар ажил хийсэн болж харагдах гэж байгаа юм болов уу
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.232] 2023/5/24
ТТ цахилгаан станц дээр тендер зарлана гээд гуцахын. 13 жил ХО олдоогүй төсөл дээр ХО зогсоочихоод байхад дахиад тендер зарлана ч гэх шиг...Ажил хийж байгаа гэж харагдах гэсэн ядарсан арга болохоос хийчихье гэсэн санаа алга
2 | 0 Хариулах
СЭЖИГТЭЙ [217.138.204.147] 2023/5/24
ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН ХҮҮХЭД НЬ ТЭНГЭР КАПИТАЛД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОГЛОДОГ, АМЕРИКТ СУРСАН, ХЭНИЙ МӨНГӨӨР СУРСАН БОЛ ДОО
3 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/5/24
Hog novshiig mashinaar zoohgui baih heregtei yalanguya ter har nuurs ene teriig. Mashinaar nuurs hog novsh zoohiig taslan zogsooh heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.241] 2023/5/24
Ч.Хүрэлбаатар сайдыг монголчууд дэмжиж байгаа шантарч болохгүй шүү ажлаа сайн хийгээрэй
1 | 4 Хариулах
Зочин [59.153.114.232] 2023/5/24
Энэ хулгайчыг хэн дэмжсийн..зайл
2 | 1 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/24
Төсөл нэрээр мөнгө шаах, Энхбаатарт байгаа эдийн засгаа сэхэхээргүй долларын урсгалыг гадагш нь урсгаж ална даа.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.25.251] 2023/5/24
Энэ хүнээ шалгаачээ
5 | 0 Хариулах