Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг "Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж хураагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гарч байж энэ асуудал шийдэгдэнэ.
Мөн "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр одоогоор 5.3 тэрбум орчим төгрөгийн оффисын талбай илэрч хураагдсан байдалтай байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 22 хүнд холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжжээ.
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтан мөн тус компанийн ахлах мэргэжилтэн болон "Тавантолгой ХК" -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэг хүн цагдан хоригдоод байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!