Уншиж байна ...

УИХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тогтоолыг хэлэлцэв

Т.Саран, iKon.mn
2023 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, хөгжлийн төлөвлөгөө, тус төлөвлөгөөний хяналт, шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг тус тус батлахаар тусгажээ. 

Бодлогын тэргүүлэх чиглэл болон хөгжлийн төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий найман тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээг тусгасан байна.

Санхүүжилтийн 2.3 их наяд төгрөгийг улсын, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 1.3 их наяд төгрөгийг гадаадын зээлээр, 0.5 их наяд төгрөгийг гадаадын тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, 3.1 их наяд төгрөгийг хувийн хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргах аж. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/790929502313754