Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн физикийн олимпиадад оролцохоор Израиль улсын багш, сурагчид иржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Монгол Улсад энэ сарын 22-нд эхэлж, найм хоног үргэлжилнэ.

Олимпиадад оролцох багийнхан ирж эхэлжээ. Тодруулбал, Израиль улсын багш, сурагчид өчигдөр ирсэн нь олимпиадад оролцохоор манай улсад ирсэн эхний баг боллоо.

Азийн Физикийн олимпиадад 30 гаруй улсын 28 баг оролцох бөгөөд 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш байна.

Манай улсаас 16 сурагч уг олимпиадад оюун ухаанаа сорино. Монголын сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байгаа аж.