Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн физикийн 23 дахь олимпиадад 16 сурагч эх орноо төлөөлөн оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 18
iKon.MN

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад 2023 оны тавдугаар сарын 22-30-нд болно.

Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох гэж байна. 

зураг
 

Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцоно.

Олимпиадад оролцох сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол хоёр эмэгтэй сурагч багт багтсан.

Монголын сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм хэмээн БШУЯ мэдээлэв.