Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 25 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Монгол драй милк" ХХК-ийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж эхэллээ.
Тус шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногоос эхэлж нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд шилжсэн билээ. Ингэснээр шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг уншиж шүүх хуралдаанд танилцуулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!