Сангийн сайд Б.Жавхлан нүүрс экспортлох асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эдийн засаг тогтворжих хандлагаа хадгалж чадаж байгаа. Гэсэн хэдий ч гадна талд биднээс шалтгаалахгүй эрсдэл байсаар байна. Тухайлбал, энэ оны эхний гурван сард таван сая тонн руу дөхсөн нүүрс экспортолж байсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.4 сая тонн нүүрс гаргаад байна. Гадна талд байгаа үнэ биднээс шалтгаалахгүй буурч байгаа.
2024 онд 50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж тооцоолж байгаа. Энэ бол биет хэмжээ. Үнийн хувьд ямар байхыг бид шууд тооцоолж хэлж мэдэхгүй байна. Үнийг судлахад, олж болох орлого нь 21.1 их наяд төгрөг гээд хязгаар тоо байгаа юм. Үүнээс дутаж, эсвэл давуулан биелүүлж болно.
Мөнгөний бодлоготой бол нийцэж байгаа гэж үзнэ" гэдгийг хэллээ.
Харин өрийн тухайд "Улсын секторын өр 39.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 67.4 хувь байна" хэмээв.