Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах болон түр хаах өдрүүд

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хилийн боомтуудын 2025 оны зургаадугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

Монгол-Оросын хилийн түр хаах боомтууд: 

  • Боршоо, Арцсуурь, Ульхан боомтууд зургаадугаар сарын 1-ний хүүхдийн баяраар, зургаадугаар сарын 11-ний Бурхан багшийн Их дүйчин өдрөөр, зургаадугаар сарын 12, 13, 14 -нд Оросын өдрөөр түр хаана. 
  • Монгол-Оросын хилийн Цагааннуур, Ханх боомтууд зургаадугаар сарын 1-ний хүүхдийн баяраар, зургаадугаар сарын 11-ний Бурхан багшийн Их дүйчин өдрөөр, зургаадугаар сарын 12, 13-нд Оросын өдрөөр түр хаана. 

Монгол-Хятадын хилийн түр хаах боомтууд: 

  • Автозамын Паяан боомт зургаадугаар сарын 1-20, зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 10-ны өдрүүдэд ажиллана. 
  • Автозамын Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтууд Зургаадугаар сарын 1-ний хүүхдийн баяраар, зургаадугаар сарын 11-ний Бурхан багшийн Их дүйчин өдрөөр түр хаана. 
зураг
 
Хил хамгаалах байгууллага