ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын программчлалын XXXI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
2023 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2023 оны 5-р сарын 13-14-ний өдрүүдэд ШУТИС-ийн МХТС дээр “Улсын Программчлалын XXXI олимпиад” амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн хүрээнд тус олимпиадыг ШУТИС-ийн МХТС зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Смарт Ложик” ХХК, ивээн тэтгэгч байгууллагаар Кал ХХК, Коор Майнд ХХК нар хамтран ажиллаа. Смарт Ложик ХХК-ийн хувьд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд тэр дундаа Боловсролын салбарт хувь нэмрээ оруулан ажилладаг бөгөөд энэ жилээс ШУТИС-ийн МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэхүү олимпиад нь оюутан залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, туршлага солилцуулах, ажил олгогчдод сурталчлах, ажил олгогчтой хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой бөгөөд 1990 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн хувьд Программчлал болон Бүтээл гэсэн 2 төрлөөр явагдсан юм.

зураг
 

Олимпиадын Программчлалын төрөлд МУИС, ШУТИС, МУБИС, ИЗИС, Мандах ИС, СЭЗИС, ХУИС, ШМДС, Этүгэн ИС-ийн нийт 40 оюутан оролцож, 600 онооны 6 бодлого бодож уралдсанаас:

  • МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Энхбаатарын Жангар 415.34 оноогоор алтан медаль,
  • МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Энхбатын Төрбат 374.27 оноогоор мөнгөн медаль,
  • МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Уртнасангийн Нямдаваа 300.49 оноогоор мөнгөн медаль,
  • Шинэ Монгол Дээд Сургуулийн оюутан Болдбаатарын Мөнх-Оргил 258.1 оноогоор хүрэл медаль,
  • МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Батсүхийн Бат-Эрдэнэ 253.69 оноогоор хүрэл медаль,
  • МУБИС-ийн оюутан Батбилэгийн Төрбилэг 177.45 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.
зураг
 

Бүтээлийн төрөлд МУИС, Идэр ИС, Мандах ИС, СЭЗИС, ИЗИС, Этүгэн ИС-ийн нийт 46 оюутан оролцсоноос:

  • 1-р байрыг МУИС-ийн ХШУИС-ийн оюутнуудын "Цахим сургалтын систем" бүтээл 33 оноогоор,
  • 2-р байрыг Идэр ИС-ийн оюутнуудын "Хүний царай таних хиймэл оюунд суурилсан танин мэдэхүйн whoisthis апп" бүтээл 30.33 оноогоор,
  • 3-р байрыг Мандах ИС-ийн МТС-ийн оюутнуудын "Хүүхэд апп" бүтээл 27.67 оноогоор тус тус эзэллээ.

Олимпиадын үйл ажиллагааг дэмжин оролцсон нийт оюутнууд бэлдсэн багш нар, бодолтын тайлбар хийж оролцсон оюутнууд болон хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen [192.82.89.50] 2023/6/3
Ene chin surguulitai holbootoi bish 100% huvi hunii hicheel zutgel shuu
1 | 0 Хариулах
irgen [66.181.181.19] 2023/9/7
uneen
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.199] 2023/5/21
KTMC iig bhgui bolgoson ued shutis dampuursan baidag yum
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.36] 2023/5/18
Шутисын чадалтай сайн багш нар нь цалингаа голоод ажлаасаа гарцан юм бишүү. Одоо шавхруу багш нар нь үлдцэн байх өө. Тэгээд л хичээл заасан нэр зүүгээд сайхан цээж бичигээ бичүүлээд байж байгаам байна. Шутис ч дээд боловсрол олгохоо больчихсон юм байна даа. Диплом нэртэй тэр цаасаар ч яахавдээ
2 | 1 Хариулах
Iceland boy [192.82.71.73] 2023/5/18
Шавхруу багш гэнэ үү багш хүмүүсийг арай л муухай доромжилж байна даа!!!
0 | 0 Хариулах
Зочин [211.36.141.55] 2023/5/22
Manai zochin uuruu bagshilj uzej baisan uu??
1 | 0 Хариулах
ИРгэн [202.179.27.91] 2023/5/18
ШУТИС-ын сургалтын чанар мууджээ.НЭг ч байр алга.Арай2 нэр нүүрээ бодмоор юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.204] 2023/5/18
ШУТИС дампуурчээ
2 | 0 Хариулах