Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 140 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Тус эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн 60-70 хувь нь ханиад, амьсгалын замын өвчин, харшлын шинж тэмдгээр иржээ. Тиймээс ч эмнэлгийн орчин өөрөө цэвэрхэн, ая тухтай, аюулгүй байснаар тэдний эрүүл мэндэд давхар нөлөөлнө. Хамгийн чухал нь гадаад, дотоод орчин нөхцөл гэдгийг тус эмнэлгийн эмч нар хэлж байлаа.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн өрөөний ханыг цагаан өнгөөр будаад хоёр хонож байгаа аж. Ханыг нь будаад удаагүй байгаа ч хурц үнэр үнэртсэнгүй, харин ч өрөө болгонд хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байсан юм.
"Эрүүл мэндэд ээлтэй будгаар будсан учраас ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Энэ будаг жижиг давчуу өрөөний агаарын цэвэршүүлэх давуу талтай. Мөн харшлын гаралтай өвчтэй хүмүүст нөлөөлөхгүй" гэдгийг "ICE" компанийн төлөөллүүд хэлж байв.
Солонгосын ICE компанийн гүйцэтгэх захирал Song Sungap "Манай компани байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эрүүл мэндэд ээлтэй олон төрлийн будгийн технологийг гаргаж авдаг. Түүн дотроос сөрөг ион ялгаруулдаг, амьсгалдаг будгаар Турк, Вьетнам зэрэг дэлхийн олон оронд хандивын ажил явуулж ирсэн. Тухайлбал, Турк улсын газар хөдлөлт болсон бүс дэх хүүхдийн эмнэлгийг өөрсдийн шинэ технологийн будгаар будаж, тохижуулсан. Энэ удаад Монгол Улсад ирээд Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэгт хандивын ажил зохион байгуулж буйдаа таатай байна.
Би 40 жилийн өмнө химийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид ажиллаж байсан. Тэр үед химийн бодисуудаас маш их харшилдаг байсан. Улмаар бие дээр туралт гарах зэргээр сөрөг шинж тэмдэг илэрдэг байлаа. Түүнээс хойш химийн гаралтай бүтээгдэхүүнийг яаж байгалийн эрдэс бодисоор хүний биед хоргүй, ээлтэй хийх аргыг 40 жил судалсан.
Бүтээгдэхүүнээ олон жил судалж, чанарыг нь улам сайжруулсаар байгальд ээлтэй, сөрөг ионжуулсан, амьсгалдаг будгаа гарган авсан.
Энэ будгийг ашигласнаар тайван амгалан амрах боломжтой. Эмнэлэг, унтлагын өрөө, оффисын өрөөнд орчинд нэн тохиромжтой бөгөөд мөөгөнцөр, бактери устгагчтай. Ялангуяа, нэг дор олон хүмүүс байрладаг эмнэлгийн орчинд амьсгалын замын өвчлөл тархахаас сэргийлнэ. Иймээс хүүхдийн эмнэлгийг сонгож, будаж байна" хэмээн хэлсэн.
Саяхан будаж тохижуулсан өрөөнд орсон ээжүүд ч эерэг сэтгэгдэлтэй байна. Тэд анхандаа будагтай өрөөнд нялх хүүхдүүд маань харшлах болов уу гэж эргэлзэж байснаа ч нуулгүй хэллээ.
Нярайн ээж Б.Туул: Засвар хийсний дараа энгийн будагтай өрөөнд ороход толгой шууд өвдөж эхэлдэг. Гэтэл сөрөг нөлөө мэдрэгдээгүй. Анхандаа засвар хийсэн өрөөнд нярай хүүхэдтэй хүмүүсийг оруулмааргүй юм гээд гайхаж байлаа. Бүгд л хамар, ам нь битүүрсэн, хатгаа туссан хүүхдүүд байгаа шүү дээ. Хажуу талын өрөөг ч будаж байгаа. Гэхдээ биед мэдрэгдэх зүйл алга.
Манай хүүхэд төрснөөсөө хойш л хамар нь битүү, байнга шингэн нус гараад байсан. Гэтэл эмнэлэгт ирээд хоёр хоноход хамрынх нь битүү арилаад шингэн нус нь хатсан. Мөн харшил нь гайгүй болж байна. Тиймээс энэ будгийг сонирхож, олзуурхаж байгаа.
"ICE" компанийн төлөөлөл: Харшилтай хүүхдүүдэд эергээр нөлөөлнө. Энэ будгийг нарс модны хандаар хийсэн учраас нарс модны үнэр үнэртэж байгаа юм. Энэ үнэр нь будсанаас хойш 14 хоног орчим үнэртэнэ. Үүнээс хойш бага багаар үнэр нь буурна.
Нярайн ээж: Будаг хортой гэдэг ойлголт түгээмэл байдаг. Тиймээс анхандаа бага зэрэг эргэлзэж байлаа. Гэтэл өнгөрсөн шөнө манай өрөөний хүүхдүүд бүгд тайван унтсан.
"ICE" компанийн төлөөлөл: Өглөө босож ирэхэд сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Бие маш хөнгөн сэрнэ. Хамар хоолой, харшлын асуудалтай, амьсгалын замын өвчтэй хүмүүсийн эмчилгээг нь хурдасгахад тустай.
БЗД-ийн эмнэлгийн хүүхдийн өвчин судлалын төвийн захирал А.Бямбацэцэг "Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа. Эхлээд будсан өрөөнд хүүхдүүдээ оруулахад бага зэрэг сэтгэл зовниж байсан боловч нэг ч хүүхдэд ямар нэгэн харшлын урвал илрээгүй. Үүнд ээж нар таатай байгаа. Үнэргүй, эко, модны сэнгэнэсэн, анхилам үнэртэй будаг хэрэглэсэн.
Өмнө нь засвар хийхэд нэлээд хугацаа шаарддаг байсан бол цаг хугацааны хувьд ч хурдан байлаа. Хоёр хоногийн дотор будгаа хийгээд үйлчлүүлэгчид маань өрөөндөө орсон. Эхний гурван өрөөнд засвар үйлчилгээ хийгдээд дуусаж байгаа. Нэг оффис өрөөгөө будсан. Засаж дуусаад л маргааш нь үйл ажиллагаа эхэлж байгаа юм.
Будагтай өрөөнд орсон ээж нар ямар ч гомдол хэлээгүй. Манай тасагт нэг сартайгаас таван нас хүртэлх хүүхэд ихэнх хувийг эзэлж байгаа. Одоогийн байдлаар 140 хүүхэд хэвтэж байна. Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн 70 гаруй хувь нь амьсгалын замын өвчтэй ирдэг. Тиймээс ч дотоод орчин эрүүл, аюулгүй байх ёстой" гэлээ.
"Хүрхрээ болон ой модноос сөрөг ион хамгийн их ялгардаг. Тиймээс будгийнхаа технологийг хийхдээ ой модон дунд байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэхийг зорьсон.
Ой дунд алхаж яваа юм шиг амгалан тайван, эрүүл мэдрэмжийг эмнэлэг, гэр, ажлын орчноосоо ч мэдрэх боломж бий. Энэ төрлийн будгийг "Morning in the forest" гэж нэрлэсэн. Ой модон дахь өглөө гэсэн утгатай" хэмээн "ICE" компанийн захирал Song Sungap хэлж байв.
Түүнчлэн саяхан будаж тохижуулсан өрөөний сөрөг ионы агууламжийг тусгай багаж ашиглан хэмжиж үзүүллээ.
Энгийн өрөөний үзүүлэлт 27-той гарч байсан бол амьсгалдаг будгийн сөрөг ионы агууламж 650-700 байлаа. Энэ бол сайн үзүүлэлт гэдгийг тэд онцлов.
Тодруулбал, БНСУ-ын стандарт INNO-BIZ гэрчилгээ, олон улсын чанарын стандартын ISO 9001, ISO 14001 гэрчилгээ, KC-Mark, Q-Mark, Европ стандартын ECO-Labelling, REACH, Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний RoHs гэрчилгээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авах боломжтой.
Солонгосын "Irea Chemical Enterprise" компанийн судлаачид олон жилийн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнд сөрөг ион ялгаруулдаг, амьсгалдаг будгаас гадна зуны халуунд өрөөний хэмийг 3-5 градус бууруулдаг будгийн технологийг ч боловсруулжээ. Энэ бүхэн судалгаа, шинжилгээ, тооцоолол, лабораторийн түвшинд батлагдсан бөгөөд энэхүү будгаар эмнэлгийн гадна тохижилтыг хийж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!