Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар 

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл,
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
  • Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явцын талаар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцжээ.

Гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улс дөрөвдүгээр сарын 28-нд "Гэрэгэ" бондын төлбөрт 369 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүний дараа валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрээд байв. Үүнээс бондын төлбөрийг шилжүүлсний дараа 3.7 тэрбум ам.доллар болсон.

Валютын зах зээл тогтворжсон гэж үзэж байна" гэлээ.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар биржээр арилжаалагдсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргадаг байхаар шийдвэрлэжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын мэдээллээр манай улс 19 сая тонн нүүрс экспортлоод байна.

https://fb.watch/khHx9BjW5-/