Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкнаас ХасБанкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулж, олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалах зөвшөөрөл олголоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Банкны тухай хуульд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу ХасБанк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болоход шаардлагатай зөвшөөрлөө Монголбанкнаас авлаа.

Ингэснээр ХасБанк хувьцаагаа нийтэд нээлттэй санал болгоход нэг алхам ойртож буй бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдах ажил эхлэх болно.

зураг
 

ХасБанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлөөс зайлсхийн, засаглалын эрүүл бүтцийг хадгалсаар ирсэн бөгөөд ХасБанк болон түүний толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг өдгөө олон улсад нэр хүндтэй, хоорондоо харилцан хамааралгүй 12 байгууллага, иргэн эзэмшдэг.  Түүнчлэн нэг хувьцаа эзэмшигч нь дангаараа 20%-аас илүүгүй хувь эзэмшилтэй Монгол Улсын цорын ганц Банк юм.

21 жилийн тэртээ ХасБанк банк санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэд, бичил-жижиг бизнес эрхлэгч нарт Банкны үйлчилгээг үзүүлж “Зөв банк, ХасБанк”  уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш, санхүүгийн хүртээмж, эрх тэгш боломжийг бизнесийнхээ суурь зарчим болгон тууштай баримтлан ажиллаж ирсэн билээ.

Тиймээс бид ХасБанкны хувьцааг ил тод, нээлттэйгээр шууд эзэмших боломжийг иргэн, ААН бүрд эрх тэгш олгох болно.  

ХасБанкны тухай

Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш өдгөө 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ХасБанк Монгол орны дөрвөн зүг, найман зовхист байрлах 71 салбар нэгж, 1200 гаруй мэргэшсэн ажилтан, 7,000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

ХасБанк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт +1.2 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн Монгол Улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Fitch Ratings олон улсын үнэлгээний байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ХасБанкны зээлжих зэрэглэлийг баталгаажуулан B/тогтвортой хэмээн үнэлснээс гадна тайландаа одоогийн байдлаар системийн нөлөө бүхий 5 банкнаас зөвхөн ХасБанк (B/тогтвортой) нь хувьцаа эзэмшигчдийн бүтцийн 20%-ийн хязгаарыг хангаж байгаа хэмээн онцолж байсан.

Мөн дэлхийн нийт улс орны зээлжих чадвар болон томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн зэрэглэл тогтоогч Moody’s Investor Service байгууллага ХасБанкны зээлжих чадварыг 2022 оны 11-р сарын байдлаар B3, цаашдын хандлагыг “тогтвортой” хэмээн үнэлсэн.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.