ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/23-НД НИЙТЛЭГДСЭН
Маргаашаас эхлэх Польшийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр түр ХААГДАХ замууд
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр буюу дөрөвдүгээр 24-26-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудад түр хугацаагаар хязгаарлалт хийгдэхээр болсон. Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүйг ТЦА мэдээлэв.
Иргэд, жолооч бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
