ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хэл бичгийн шалгалт маргааш 10:00 цагт эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол хэл бичгийн шалгалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд улс даяар 10:00 цагт нэгэн зэрэг эхлэхийг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.

Уг шалгалтад оролцохоор 32,600 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хариу нь тавдугаар сарын 4-ний дотор гаргах юм байна.

Монгол хэл бичгийн шалгалтыг Засгийн газрын тогтоолын дагуу авдаг. Үүний гол зорилго нь монголчуудын эх хэлний дархлааны түвшинг тогтоох юм.

Энэ жил 12 дугаар ангиа төгсөх шалгуулагчид:

  • иргэний үнэмлэх,
  • бүртгэлийн хуудас,
  • суудлын хуваариа авчрах шаардлагатай. 

Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.

Монгол хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Шалгалтыг зохион байгуулахад 4,000 орчим хүн ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.160] 2023/4/23
Hudlaa hvvhdvvdiig shalgaltand ni unagah gesen l zorilgo shd uur yu bdiin zaaval l yamar neg yumaar ni booj haaj ungaj bj sanaa ni amardag SATANUUD zunduu shd horvood bie bienee degeedej unagaj l bval az jargaltai boldog yum bgaaz hvn er ni sain yavaa negnee doosh ni tataj unagaj bj sanaa ni amardag shd adgiin shaarnuud hvn turluhtunuud.
0 | 0 Хариулах
Зочин [149.86.14.114] 2023/4/23
Монгол хэл судлаач нар нь хуучин монгол бичгээ сайн мэдэж байвал зохино. Харин жирийн иргэдийн хувьд өөрсдийнх нь сонирхол байвал судалж сурна биз. Төрийн албаны ажилтны хувьд хуучин бичгээр ажлаа явуулах шаардлага байна уу. Англи хэл дэлхийн хэл шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.184] 2023/4/22
Хэрэглэдэггүй хуучин бичиг юунд хэрэгтэй юм бэ?Сургуульд хоёр бичиг зэрэг үзээд юу хожив?албан ёсны кирил үсгээр нь зөв бичиж чадахаа больсон.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.69.5] 2023/4/21
hotsorogdson ymaa bolimoor yum mongol uls latin usegruu shiljih heregt.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.74.162] 2023/4/21
Би лав таг мартсан даа од
0 | 0 Хариулах