Шувуу ажиллагааны хүрээнд шалгагдаж байгааг гадаад руу явсан хүмүүсийг авчирч буй. Зарим нь өөрсдөө ирж байгааг хууль зүйн сайд хэлж байв. Ж.Мөнхбатын хувьд эх орондоо ирсэн байна.
Энэ талаар "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Ж.Мөнхбат Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр гурав хоногийн өмнө эх орондоо ирсэн.
Түүний хувьд ээжийгээ гадаадад эмчлүүлнэ гэдгээ мөрдөх байгууллагадаа хэлээд явсан. Тэр хүрээндээ буцаж ирээд хэргээ шалгуулж байгаа.
Шувуу ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-ын дэд даргаар шинэчлэгдсэн мэдээлэл өгүүлнэ" хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!