ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Эрдэнэ: Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд 1.5 сая ам.доллароор "гараа угаагаагүй" л юм бол тайлангаа нээлттэй тавь

О.Дашням, Өдрийн сонин
2023 оны 4 сарын 18
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан, спортын мастер Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-МХБХ-ны үйл ажиллагааны талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ. Анзаарахад санхүүгийн асуудал дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа харагдах юм?

-Холбооны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна. Хөлбөмбөгийн клубүүдийн үйл ажиллагаа доголдоод эхэллээ. Тамирчдадаа цалинг нь тавьж чадахгүй дээрээ тулж ирээд байна л даа.

Монголын хөлбөмбөгийн холбоо бол хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилт авдаг.

Жилд л ийм хэмжээний санхүүжилт авдаг байгууллага одоохондоо Монголд байхгүй болов уу. Монголын хөлбөмбөгийг холбоо энэ их санхүүжилтээ хэрхэн захиран зарцуулж байгаа нь бүрхэг. Хөл бөмбөгийн хөгжүүлэхийн төлөө явж байгаа хэдхэн мэргэжлийн клубийн үйл ажиллагаа зогсоход ойрхон байна.

зураг
 
Өдрийн сонин

-Тайлангаа жил бүр гаргадаг байлгүй дээ. Та танилцсан биз дээ. Яг ямар асуудал байна вэ?

-Танилцалгүй яах вэ. Хөлбөмбөгийн холбоонд ойролцоогоор 8-10 тэрбум төгрөг эргэлддэг. Үүгээр юу хийж байгаа нь тодорхой биш. Тайлантай нь танилцахад үндэсний шигшээ багт гээд л ерөнхий төсөв зоосон байдаг. Хэдэн төгрөгийг юу юунд зарцуулсан тухай баримт нь байхгүй. Ерөнхий юмнуудыг л тоочсон байгаа юм. Уул нь шилэн данстай байгууллага гэж өөрсдийгөө нэрлэдэг ч бүх үйл ажиллагаа, төсөв санхүү нь нууцлагдмал. Энэ талаар дуугарч байгаа хүн алга.

Эрх ашиг нь зөрчигдөж байгаа тамирчдын дуу хоолой хэрэгтэй байгаа ч айгаад байдаг юм уу, шүүмжилж байгаа хүн алга. Ийм хэмжээний төсвөөр ямар ч хүн хэдхэн хөлбөмбөгчнийг дэмжээд хөгжүүлээд аваад явчхаж болмоор л харагдах юм. Гэтэл шигшээ багт данстай гэх тамирчид бараг цалингүй шахам явсаар өнөөдрийг хүрлээ. Гол асуудал нь санхүүжилтийн тайлан нь тодорхой бус байна.

-Шигшээ багийн бэлтгэлийн бааз шинээр ашиглалтад орлоо. Зүлгээ сольж байна. Гэх мэтчилэнгээр ажил яваад л байх шиг?

-Үнэн. Гэхдээ таны дурдаж байгаа ажил бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээс тусдаа асуудал. Дээрх ажил бол төсөл хөтөлбөрийн хүрээнд боссон бүтээн байгуулалт. Миний тухайд шүүмжлэлтэй ханддаг асуудал нь Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд менежер хийж чадахгүй байна. Тамирчдаа хөгжүүлэх, үзэгч татах ажил дээр хуруугаа хөдөлгөхгүй байна л даа.

Сагсны дээд лигийн тэмцээнийг та анзаарсан бол олон улсын жишигт нийцсэн ордонд дүүрэн үзэгчид цуглаад л үзэж байна. Үзэгчээ дагаад сагсан бөмбөгийн спорт ч хөгжсөн. 3x3 төрлөөр Азийн аварга боллоо. Стандарт төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход ганц алхам л үлдсэн. Үндсэндээ сагсан бөмбөг үсрэнгүй хөгжсөн.

Гэтэл хөлбөмбөгийн байгаа байдал үнэхээр эмгэнэлтэй. Хэдэн жилийн өмнөх байрнаасаа огт хөдөлсөнгүй. Уул нь гаднаас хамгийн өндөр санхүүжилт авч байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоо. Тэр их санхүүжилт хаашаа урсчихдаг юм бүү мэд. Миний харж байгаагаар сагсан бөмбөгийн холбоог сагсан бөмбөгийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүмүүс удирдаж хөгжилд хөтөлж байна.

Нөгөө талаар маркетинг маш сайн хийх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын хэлж байгаагаар бол лигийн тамирчид нэг улиралд л 200-250 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Хажууд нь хөлбөмбөгчдийнх ичмээр шүү. Шигшээ багийн тамирчид зөвхөн цугларалтад гарч байх хугацаандаа сая орчим төгрөгийн л цалин авдаг. Зөвхөн цугларалтад гарсан хугацаандаа л тэр шүү.

Сагсчдын хажууд тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз. Өнөөдрийн удирдлагууд, Л.Ганбаатар ерөнхийлөгч үүнийг хараад ичих хэрэгтэй. Хөлбөмбөгийн хүрээллийн хүмүүсийн яриагаар бол энэ хүн 11 сая төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар ах л гэхэд 7.5 сая төгрөгийн цалинтай. Тэгэхэд тамирчид ямар цалин авч байгааг дээр дурдсан. Хөлбөмбөгийг хөгжүүлж чадахгүй бол чадах хүнд нь хүлээлгэж өгөх хэрэгтэй байх. А.Ганбаатар гэдэг хүн аль эрт л хөлбөмбөгийн холбоонд байсан. Хийсэн ажлын үр дүн алга.

-Энэ хүнийг хөлбөмбөгийн холбоонд байгаад байгаа шалтгааныг та яаж харж байна вэ. Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтэд учир байна уу?

-Тэр их хэмжээний санхүүжилтийн зарлагын тайланг ил тод, мэдээлэхгүй байна. Үүнээс үзвэл тэр их төсөвт л учир байх шиг. Санхүүжилтийн тайлан дээр анхаарал татсан нэг асуудал нь 21 аймгийн хөлбөмбөгийн холбоонд тус бүрд нь сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар тэмдэглэсэн байна. Хөлбөмбөгийн хурал болоход аймаг тус бүрээс хоёр хүн оролцож санал өгөх эрхтэй. Дээрх сая төгрөг хахууль юм уу, юу юм бэ.

Орон нутагт хөлбөмбөг хөгжиж байгаа нь хаана байна. Гэтэл энд мэргэжлийн клуб нь дампуурч байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг энэ мэтээр л үр ашиггүй зарцуулж, энэ спортыг үрэн таран хийж байна. Энэ бүхнээс харахад хөлбөмбөгт сэтгэлгүй хүнийрхүү хүмүүс холбооны удирдлага хийгээд төсвөөр нь гараа угаагаад ч байгаа юм шиг.

Ийм л хардлага надад төрж байна. Миний зүгээс шаардаж байгаа асуудал нь санхүүжилтийн тайлангаа ил тод нээлттэй байлгах явдал.

-Монголын хөлбөмбөгийн холбооноос дээд лигийн клубүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт олгодог биз дээ?

-Яг бодит зүйлийг би мэдэхгүй. 2021 онд хөлбөмбөгийн клубүүдэд хоёр тэрбум хоёр зуун наян гурван сая төгрөгийг олгосон тухай тайландаа тусгасан байсан. Үүнийг яг олгосон уу, үнэхээр олгосон бол клубүүд яагаад дампуурах дээрээ тулчхав. Клубүүдэд олгосон дээрх санхүүжилт маань 2023 онд буураад 200 сая төгрөг болчихсон явж байгаа юм. Яагаад ийм эсрэг тэсрэг байна вэ.

Дээрх санхүүжилтийг ямар клубт олгосон, юунд зарцуулсан зэрэг нь тодорхой биш. Үүний ард холбооны төсвийг угааж байх магадлал байгаа биз. Зарим хүмүүс хөлбөмбөгийн холбооны удирдлагын албан тушаалыг бялуу гэж хараад байх шиг.

-Тодруулахгүй юу?

-Монголын хөлбөмбөгийн холбооны дараагийн ерөнхийлөгчийн нэр аль хэдийнээ тодорхой болсныг хөлбөмбөгийн хүрээнийхэн бүгд ярьж байна л даа. М.Болд гэж хүн болох тохироо нь хийгдсэн юм байна. Энэ хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн. Улс төрийн хамааралтай энэ хүн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулагдах төсөвт бас шунаад байна уу.

Өмнөх удирдлага авлигын асуудалд ороод шившгээ хутгаж л байсан. Бурхан болсон хүний нэрийг энд онцлоод яах вэ. Гэхдээ тухайн хүний нэр хүнд өнөөдөр ямар байгаа билээ. Өнөөдрийн удирдлагууд түүхийг нь давтахыг хүсэхгүй л бол хөгжлийн төлөө жаахан сэтгэл гаргаад л ажилламаар байна.

Санхүүжилтээ идэж уугаагүй л юм бол ил тод нээлттэй болго. А.Ганбаатар ерөнхийлөгч бол ардчилал, ил тод байдал. хүний эрх ярьдаг хүн. Эхлээд та хөлбөмбөгийн холбоогоо шилэн болго. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн тамирчдыгаа боож хаахаа болих хэрэгтэй. Асуудлаа ил тод нээлттэй ярилцаад цааш алхвал илүү үр дүнд хүрнэ гэж харж байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дунга [188.6.212.44] 2023/4/19
Спортын холбоодын удирдлагуудыг улс төрөөс хол хүмүүсээр томилох хэрэгтэй . МХБХ ны ерөнхийлөгч Ганбаатар Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан түүний тавиул юм. Хүрэлсүхийн тавиул Болд очвол бүүр дуусаа. Сонгуулиа дандаа мөнгөөр хийдэг . Сэтгэлгүй бол хэнч очоод нэмэргүй. Спорт тоглоомын холбоодын удирдлагууд бүгд улс төрчдийн боолууд байдаг. Тэргүүнийхээ суудлыг зүгээр л дамжуулаад өгөөд яваад байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.158] 2023/4/19
Ганбаатар, Тэрбаатар 2 дээлээ нөмрөх болзлоо хангасан
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.48] 2023/4/19
Tegeed ednees mongol gedeg neriig olimpin torol judo boks choloot bas hundiin orgolt l gargaj yvdag nogoo ih mongoor hugjood baigaa sags hol bombog 2 yasan be enend uchir bnaa
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.48] 2023/4/19
Sportin holbood dotroos tengerin ih mungu ergej bgaa 5 torol bdag 1.sags 2.holbombog 3.judo 4.boks 5 choloot boh
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.216] 2023/4/19
Пэээ спорт холбоодын тэргүүн нариин бичиг 2 нь цалин авдаг төрөл гэж анх удаа сонсож бн хөлбөмбөг жүдо 2 л нариин бичгүүд нь цалин авдиимаа Мань мэт нь өөриинхөө кармааг сэгсрээд л өрөнд ороод л холбооныхоо төлөө сэтгэлээрээ явдаг Том гарууд том юмаа
0 | 0 Хариулах
Зочин [24.66.130.43] 2023/4/19
Иим их санхүүжилт авдаг бхоор тэр мест рүү ерөнхиилөгчиин наиз нөхөд танил тал ордгиин бна Ганбаатар Эбаг дагаад л явдаг бсан энэ нөхрииг АТГ т өгч шалгуулах хэрэгтэи
0 | 0 Хариулах
consallstar [66.181.160.11] 2023/4/19
энэ хэдэн дарга, цүнх баригч ацнууд одоо болиод өгөөч дээ юу хийж ямар гавъяа байгуулсан гэж 11 сая, 7.5 сая төгрөгний цалин пүнлүү авч байгаа нь арай дэндүү ялзарч байна шүү. Арбитрын шүүхээр хянан шийдвэрлүүлээд гэм буруугийн нийтэд зарлаад ялын өгөөд шоронд явуул.
0 | 0 Хариулах
Дэлээ [122.201.31.173] 2023/4/19
Монголын хөлбөмбөгчид, сонирхогчид ил тод байдлын төлөө нэгдэхтүн!
1 | 0 Хариулах
Tsutsu [66.181.186.74] 2023/4/19
Zailaad ugdgvn bhda euk n sanaa zowdgvnmu dahiad odoo gadaad dotoodn temtseen bollo hesgeesee ch garahgvi baiwal holbooruu cn dairj opood hogiin sawand chihne shvv
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2023/4/18
Маш зөв асуудлыг хөндөж ярьсан байна. Гаднаас хамгийн их санхүүжилт жил бүр авдаг мөртлөө хөгжихгүй, тоглогч нар нь ийм бага цалинтай байгаад байдаг шалтгаан нь ойлгомжтой ш дээ. Тайлангаа тавихыг холбооны гишүүд нь шаардах хэрэгтэй юм байна даа.
4 | 0 Хариулах
Зочин [185.22.226.96] 2023/4/18
Маш зөв зүйтэй асуудал хөнджээ. Маш харамсалтай нь энэ холбоог шүүмжлэх хэдхэн хүн л байдаг. Олон тамирчин бэлтгэдэг клубууд нь маш хүнд байдалтай байгаа, энэ байдлаараа ууж идээд байвал тамирчид нь цөөрч клубууд нь дампуурна.Бүх санхүүг шилэн болгож байж байдал дээрдэнэ. Бас л нэг дараагийн идэж уух хүн Ерөнхийлөгч болох гээд тохироо хийгдсэн байх.Маш харамсаж байна. Мөнгө байхад хөл бөмбөгийн хөгжил ухарсаар...
3 | 0 Хариулах
Тоглогч ахмад мастер [66.181.187.227] 2023/4/18
Жилд заал гадаа гээд болдог Мастер ангиллын улсын а.арга тэмцээнээ шилдэг тоглогч довтлогч хаалгач шалгаруулахдаа алдаг оног. Ганбаатарыг солиоч. Элбэгдоржийн тавиул. Холбоодоос хамгийн баян нь мөртлөө шилэн данс байдаггүй. Үүнийг л болгох хэдхэн хүн тэмцээн лиг нэрээр олон жил идээд байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.70.41.242] 2023/4/18
ganbaatar bayjsan. xuuxduud xurgenteigee zugaalaad yavj bdag daa.
2 | 0 Хариулах
Гансүх [202.179.27.178] 2023/4/18
Холбооны ерөнхийлөгч Ганбаатар дөнгөж сонгогдоод байх үед сонин болоод Тв-д ярилцлага өгсөн түүндээ;/45000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих тухай ярьж байсан/ОУХХ-Н ба Азийн Хөлбөмбөгийн Холбооны буцалтгүй санхүүжилтаар барих билээ...Тухайн үед эхэлсэн бол өдийд дууссан байхсан...тэгээд тэр хөрөнгө хаана байна...үүнийг мэдэх хэрэгтэй байна...Ийм байхад яаж хөлбөмбөг хөгжих юм...Мөн Оросын холбооны улсаас буцалтгүй тусламжаар;/ 2014онд 36тэрбум рублиэр 2 цэнгэлдэх хүрээлэн барих тухай ярьж байсан/...бас байхгүй...энэ бүгдийн цаана нөгөө мөнгө хулгайлсан гээд бөөн асуудал үүснэ дээ...шалгуулах хэрэгтэй...
5 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/4/18
Төв цэнгэлдэхэд бөмбөгөр даавуун дээвэр хийгээд Хөлбөмбөгийн стадион болгох хэрэгтэй дээ.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.75.50] 2023/4/18
ФИФА-ийн чансаагаар 1998 онд Монгол улс 180-д байсан. Одоо 185-д жагсаж байна. Ямар ч хэрэг алга. Гэтэл дайн байлдаантай Афганистан 130-д жагсаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.108] 2023/4/18
Саарал ганболд гж хуцяо лллр эхэлж идэж ирсэн дараа нь элбэгийн цавины үс идэж хөл бөмбөгчидөө тэмцэцгэээээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.236] 2023/4/18
Jenko Battulgiiin Shijir gej hulgaich MFA g bur baihgui bolgoj bgada
0 | 1 Хариулах
Т [103.229.123.219] 2023/4/18
Холбооны үйл ажиллагаа бол муу бол биш гэж боддог. Гэхдээ үүнээс хавь илүү хийх бүрэн боломжтой. Яагаад сайжруулах сонирхол байдаггүйд нь гайхдаг. Улс төрөөс шууд хамааралтай, мөнгө их эргэлддэг холбоо учир шууд холбоонд бидний төлөөлөл ороод ч шинэчлэл хийж чадахгүй гэж бодож байна. Тиймээс тамирчид өөрсдөө энэ дээр нэгдэж, тоглолтонд суулт хийх, тоглохгүй гэх мэтчилэн өөрсдөөрөө дамжуулан нөлөөлөх боломжтой. Тоглогчдын холбоо энэ дээр уул нь хамгийн их идэвхтэй ажиллах хэрэгтэй юмсан.
1 | 0 Хариулах
Хөл бөмбөгчид оюун байхгүй малнууд [202.21.107.1] 2023/4/18
Нэгдэж чаддаггүй амиа бодсон аймхай ууж идэхлээ л сайн хэн ч биш байж түүх ярьж уух л зорилготой
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.145] 2023/4/18
Монголд хөлбөмбөгт дуртай авьяастай сэтгэлтэй залуучууд маш их бий даанч энэ өөдгүй шуналтай удирдлагууд нь даанч олигтой ажиллаж чадахгүй байна. Өөрсдөө маш өндөр цалинтай шүү дээ. Үнэн хэлж байна. Даанч ичмээр ямарч үзэгчгүй маш хүйтэнд тэмцээн явуулдаг. Харамсалтай....
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.210] 2023/4/18
Elbegdorjiin tabiul Ganbaatyar iin hiideg menegement gej yu baihavdee Idej bui munguu ch evteihen tceverhen idej chadahgui dee
2 | 1 Хариулах
Зочин [202.21.108.39] 2023/4/18
ene gehde arai arai te. ymarch sportiin medleggv nad shg hvmvs hvrtel haraad oilgod bnasht. Sags, volleballo harad dvgneed vzehed nere arai l denduu gmeer ymaaa ene hulbumbugin horoo. ter erunhilugchinh n tlar amtai bolgon l yaridag ym bnlesht. odo hvrtel yagad awilgaltai temtseh gazar shalgadaggv gehr ugsa tdorhoildo
0 | 0 Хариулах
tamirchin [203.91.115.48] 2023/4/18
holboonii hogjil 10 gariu jiliin omno l zogstson bsan.Deerdsen zuil neg ch baihgui.Zugeer l gadaa talbai bolon zaalnii temtseenuud l nemegdsen /nas nasnii anglilalaar/ene ni FiFa-s mongo avah neg arga ni.Udirdah alban tushaaltnuud namiin xaryalaltai idsen mongonoosoo huvi ogch alban tushaal deeree ulddeg jisheenii.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.149] 2023/4/18
Сагсан бөмбөг 1 жилийн дотор МсиЭс яаж эргүүлж чадаж байна? Тэд 1.5сая доллар гаднаас авдаггүй шд. Элбэгдоржийн тавиул Ганбаатар энэ олон жил тэр их мөнгийг контролгүй хусаж байна. Дээрээс нь : FIFA гишүүн улс бүр 1 саналын эрхтэй, тэр саналаа жил бүр 1-2 сая доллараар зарчихаад ирдэгийг яагаад хэн ч ярихгүй байна вэ?
8 | 0 Хариулах
1 [66.181.161.64] 2023/4/18
Togoon dotor ni bgagiin huvid arai zoolon yarisan baina. Fifa, Fifa youth-ru tosol maygiin ym bicheed l bagadaa 30.000$ fifagaas zarlaj bga holbombog demjih sangaas bagadaa 500.000$ orj irdeg shuu
5 | 0 Хариулах
зочин [202.179.24.170] 2023/4/18
2014 оноос хойш удирдсан гэхэд нээрээ ч хөгжөөгүй юм байнаа. Жил бүр 1,5 сая доллар гэдэг их мөнгө шүү. Санхүүжилт багатай ч сэтгэлээрээ ажилладаг олон холбоол бий.
9 | 0 Хариулах
ЗОЧИН [202.9.40.158] 2023/4/18
ЭЛБЭГДОРЖ Л ГАР ХӨЛӨӨ ТАВИАД ГАЙ УДСАН. ЗӨВЛӨХ ГЭЖ АЛБАТАЙ БАЙСАН НАХИУ УЛААН ГАНБААТАРЫГ ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ БҮХ ДҮРЭМ ЖУРАМ ЗАРЧМЫГ УЛААН ЦАЙМ ЗӨРЧИЖ ГАНБААТАРЫГ ТАВИУЛСАН, МАШ ИХ БУЛХАЙ ЛУЙВАР АВЛИГА ТЭНД БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ЯРИГДСААР УДСАН
5 | 1 Хариулах
Зочин [103.212.117.149] 2023/4/18
Женко ч бас Шижир гэж хүнээ тавьсан, хувааж идсэн дээ
1 | 0 Хариулах
Дамиран [103.229.123.53] 2023/4/18
МХХолбоо өнөөдрийг хүртэл УБүртгэл дээрх эцсийн хэрэглэгч нь дэлхийд анх авилгалчаар ФИФА гаас албан ёсоор зарлагдсан морь Ганболдын нэрдээр бдаг.Холбооны эргэн тойрон эзэмшилд байсан бүх газрыг Холбооны удирдлага зарж үрсэн байдаг.тэр байтугай Дорлигжавын компанид хүртэл шилжүүлж байсан.Уул нь хуулиараа шалгах ёстой байтал хэн ч шалгадаггүй ба шалгах өргөдлийг хүлээн авдаггүй
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.177] 2023/4/18
sanhuujilt sain l avdag ym bna shdee daanch sereltiin purevjav shig ymnuud heveeree ymdaa
0 | 0 Хариулах
Хммм [66.181.165.54] 2023/4/18
Сагс, Воллейболыг хараад үнэхээр атаархах юм. Хөлбөмбөг гэдэг спорт бүх спортын хаан толгой спорт, хамгийн их үзэгчтэй хамгийн сонирхолтой спорт нь монголд ингээд хөгждөггүй. Шалтгаан нь нөгөө л нэг хэдэн намын цүнх барьсан хулгайчууд. Хичнээн жил ийм байдалтай явав. Тэр нэг Шижир гээд хулгайч байна, оргон зайлаад алга болсон тэрнээс өмнө Ганболд нэг хулгайч байсан. Хамаатныхаа хүнийг нягтлангаараа тавьж байгаад ёстой нөг цөлмөсөн дөө. Одоо энэ Ганбаатар ч гэсэн, тайлангаа тавиад шилэн данстай явмаар байна, маш их мөнгө эргэлддэг том байгууллага. Үзэгчгүй бол энэ спорт хөгжихгүй, үзэгч гэж хэдэн эцэг эх найзууд нь л ирж үзэж байна. Идэж ууж ханасан бол одоо зайлаад өг, бусад спортуудтай хамтдаа хөгжмөөр байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.100] 2023/4/18
Морь Ганболд, Амаржаргал, Элбэгдорж, Ганбаатар мэтийн нөхдүүд МХБХний зээл, тусламжаар гараа угаасан
3 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩💩💩 [66.181.183.87] 2023/4/18
YAG L NUGUU BELEN MUNGU SHAADAG SUHIIN TEHNOLOG YAVAAD BAIGAAMDA,
3 | 0 Хариулах
Зочин [64.119.21.178] 2023/4/18
Манай ХБХ нээрээ бүтэхгүй ээ НМГ 10жилд бхад л ийм бсан одоо ч ийм СОНИН ХОЛБОО шүү
5 | 0 Хариулах
Гансүх [202.179.27.178] 2023/4/18
Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ганбаатар тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй үед 2014он байх сонин болон тв-ийн ярилцлага өгсөн. Түүндээ 45000 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих тухай ярьж байсан...Тухайн үедээ баригдаж эхэлсэн бол өдии дууссан байхсан../.ОУХХ болон Азийн Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтаар /
5 | 0 Хариулах
Anonymous [202.21.121.146] 2023/4/18
Наад хувийн ашиг хонжоо, муудалцсан зүйлсээ хоорондоо шийдээ. Хөлбөмбөг та нартай, наргүй хөгжөөд л байгаа болов уу.
0 | 17 Хариулах
saashka [202.126.94.10] 2023/4/18
хаана яаж хөгжөөд бна
7 | 0 Хариулах
№-" [66.181.176.178] 2023/4/18
Хаана хөгжөөд байгаа юм ядаж лигийн нэг тоглолт цэнгэлдэх дүүрэн үзсэн хүн үзээгүй шдээ
2 | 0 Хариулах
Тэнэгт [66.181.165.54] 2023/4/18
Сагс, Воллейболыг хараад үнэхээр атаархах юм. Хөлбөмбөг гэдэг спорт бүх спортын хаан толгой спорт, хамгийн их үзэгчтэй хамгийн сонирхолтой спорт нь монголд ингээд хөгждөггүй. Шалтгаан нь нөгөө л нэг хэдэн намын цүнх барьсан хулгайчууд. Хичнээн жил ийм байдалтай явав. Тэр нэг Шижир гээд хулгайч байна, оргон зайлаад алга болсон тэрнээс өмнө Ганболд нэг хулгайч байсан. Хамаатныхаа хүнийг нягтлангаараа тавьж байгаад ёстой нөг цөлмөсөн дөө. Одоо энэ Ганбаатар ч гэсэн, тайлангаа тавиад шилэн данстай явмаар байна, маш их мөнгө эргэлддэг том байгууллага. Үзэгчгүй бол энэ спорт хөгжихгүй, үзэгч гэж хэдэн эцэг эх найзууд нь л ирж үзэж байна. Идэж ууж ханасан бол одоо зайлаад өг, бусад спортуудтай хамтдаа хөгжмөөр байна.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.83.78] 2023/4/20
Alishu
0 | 0 Хариулах