Нийслэлийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас барилга, байгууламжийн чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдол, барилгын чанар, стандартын зөрчил, өнөөгийн нөхцөл байдлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам мэдээлэл өглөө.
Тэрбээр “Он гарснаас хойш 375 өргөдөл, гомдол, хүсэлт ирсэн. Тухайлбал, хот төлөвлөлтийн норм, дүрэм, стандартын тухай 67, барилга угсралтын чанарын тухай 143, барилга ашиглалтын үед гарч буй зөрчлийн тухай 43, орон сууцны контор, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 122 өргөдөл гомдол, хүсэлт ирсэн” гэв.
Барилга хоорондын зай бариагүй, орц, гарц, авто зогсоол хүрэлцээгүй, барилгын талбай, хашааны аюулгүй байдал хангаагүй, барилга ашиглалтад авсны дараа зориулалт өөрчилж, техникийн давхарт айл амьдруулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Хийн баллон ашиглаж буй ресторан, хоолны газар 1,200 орчим байгаагаас орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж буй 420, зөрчилтэй 100 гаруй үйлчилгээний газар байгаа аж.
Аюулгүй байдлын зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!