• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудын дундаж цалин хоёр сая гаруй төгрөг байна"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Энэ үеэр "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн захирал Г.Дугаржав "Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард төрд шилжсэн. Одоогийн байдлаар үйлдвэрт 1,500 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд цалинг 38 хувиар нэмсэн. Дундаж цалингийн хувьд хоёр сая гаруй төгрөг байна. Сул зогсолтод 280 хүн байгаа. Өмнө нь оргил үедээ 564 хүний сул зогсолт гарч байсан юм билээ. Цалин нэг ч удаа тасраагүй бөгөөд хоёрдугаар сарын 1-нд 13 дахь сарын цалин өгсөн" гэдгийг онцоллоо. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Энэ үйлдвэр 1994 онд ашиглалтад орсон цагаасаа эхлэн төмрийн хүдэр авах чиглэлд гол анхаарлаа хандуулсан ч боловсруулах үйлдвэр дээрээ нэг шон ч босгоогүй. 30 жилийн хугацаанд боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад дотоодын хэрэгцээгээ хангах боломж байсан уу гэвэл байсан. Нэг тонн төмрийн хүдрээ гадагшаа 50-70 ам.доллароор гаргаад буцаад 700-1,000 ам.доллароор гаднаас арматур худалдаж авдаг. Үүнээс болоод орон сууцны үнэ буурахгүй байгаа. Түүнчлэн үйлдвэрийн улсад төлөөгүй татвар 123 тэрбум төгрөг, орон нутагт харин 1.4 тэрбум төгрөг төлөөгүй хэвээр байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ШУУД ҮЗЭХ: