Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Анхбаяр: Манай улс хилийн чанадад байгаа түүх соёлын үзмэрүүдийн хуулбарыг төсвөөс мөнгө гаргаж, худалдаж авдаг

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хууль бусаар хилийн чанад руу гаргасан соёлын өвийг тогтоох, эргүүлэн авчрахын тулд ямар ажлууд хийж байгаа вэ" хэмээн асуув. 

Гадаад Харилцааны яамны ТНБД Н.Анхбаяр: Чингис хаан музей байгуулах цаг үеэс эхлэн гадаадад байгаа Монгол Улсын түүх соёлын дурсгалт өвүүдийг олж тогтоон эх орондоо авчрах ажлыг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар дэлхийн 11 улсаас 30 үзмэрийн А болон дижитал хувилбарыг авч, музейд хүлээлгэн өгсөн.

Үүнд Гүег хааны үеийн захидал ч бий. Манай улсын зүгээс үзмэрүүдээ аль болох эх хувиар нь хүлээж авахыг боддог ч хуулбар өгдөг жишээ бий. Гэхдээ хуулбарыг нь авахдаа ч төсвөөс мөнгө гаргаж, бараг худалдаж авдаг. Цаашид ч үзмэрүүдээ олж тогтоох, буцаан авах ажлаа үргэлжлүүлнэ. 

Түүнчлэн хилийн чанадад байгаа манай улсын иргэд Монгол Улсын нэр хүндийг сурталчлах ажлыг унагааж байгаа нь үнэн. Тухайлбал, 2023 он гарсаар хилийн чанадад байгаа манай улсын 71 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Тиймээс бид гадаадад явж байгаа иргэдийг өөрийн болон улс орны нэр хүндийг зөв авч явах талаас нь гэгээрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. 

ШУУД ҮЗЭХ: