Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 7
IKON.MN
Зураг зураг

"Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх" төсөл нь Европын холбооны буцалтгүй тусламж болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр санхүүжиж Морингийн давааны хогийн цэгт хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж буй.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Улаанчулуутын хогийн цэгийн талбай дүүрч байгаа тул 2024 онд хаагдана. Мөн хог булшилж байгаа арга нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр Морингийн давааны хогийн цэг дэх үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг хүлээн авах, боловсронгуй, байгальд ээлтэй аргаар булшлах, боломж бүрдэнэ. Түүнээс гадна барилгыг нураах үед гардаг хог хаягдлыг дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орно.

Барилгын хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. Одоо барилгын явцыг шуурхайлах, стандартын дагуу барихад холбогдох байгууллага хяналт тавьж, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана" гэсэн юм.

"Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог гардгийн 20-30 хувь нь барилгын хог"

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна. Уг үйлдвэр сард 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулах хүчин чадалтай" гэлээ.

Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфил байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгаа аж. 

Бүтээн байгуулалт, угсралтын ажлыг ирэх онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. 

зураг
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Уг үйлдвэрийг ЕСБХБ-ны зээл болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар барих юм байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС