Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Аялал жуучлалын гол 33 маршрут дээр боловсон ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний төвүүдийг байгуулж байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Илтгэлийн хэсгээс авав.

 “Жорлон” үндэсний чуулган өнөөдөр болж салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлж байгаа билээ. 

Энэ үеэр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од “Аялал жуучлалын гол чиглэлийн авто замын дагуух боловсон ариун цэврийн байгууламж ба боломжууд” сэдвээр илтгэл танилцууллаа.  

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд он гарснаас хойш Монгол Улсад нийт 97,820 жуулчин ирсэн. Манай улсад аялахаар ирсэн жуулчдад тулгамддаг хамгийн том асуудлуудын нэг нь ариун цэврийн байгууламж гэдгийг онцолж байсан юм.  

Аялал жуучлалын гол маршрутууд болон бие засах 33 цэгийн байршлыг гаргасан

Түүний илтгэлдээ дурдсанаар, БОАЖЯ-наас Аялал жуучлалын 66 компаниудын төлөөллийг оролцуулан Монгол Улсын аялал жуучлалын гол маршрутууд болон түүнийг дагасан бие засах 33 цэгүүдийн байршлыг гаргасан байна. 

Түүний дараагаар нээлттэй уулзалтыг компаниудын дунд зарлаж эдгээр цэгүүд дээр боловсон ариун цэврийн байгууламж, болон үйлчилгээний газруудыг байгуулахыг хүсчээ. 

Үүний дагуу компаниуд саналаа ирүүлж богино хугацаанд дараах шийдлүүдийг гаргаад байгаа аж. 

  • Хурдан угсарч бэлэн болдог барилгыг хийдэг компаниудтай хамтран цаг хугацаанд хэмнэлттэй барилгыг байгуулах.
  • 00-ын шинэ технологи нэвтрүүлсэн байгууллагуудтай хамтран барилгын доор байх ариун цэврийн байгууламжийн технологийн шийдлийг хийх.
  • Байгуулсан 00-уудаа хариуцах эзэнтэй, цэвэрхэн байлгахын тулд CU, GS25 зэрэг компаниудтай хамтарч менежментийн шийдлийг гаргах.

33 цэг дээр 00 барих ажил хийнэ гэвэл удах асуудал гарах тул тус тусын салбарын компаниудыг нийлүүлж ажиллавал үр дүнтэй хурдтай ажиллана гэж албаныхан тооцоолсон байна.

Тогтоосон 33 цэг дээр боловсон ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний төв баривал татвараас чөлөөлнө

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр дараах зүйлсийг онцолсон юм. 

Боловсон ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний төв барьсан компаниудын тухайн бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгийг татвараас чөлөөлөхөөр болжээ.

Мөн энэ ажилд оролцохыг хүссэн ч санхүүгийн хувьд асуудал тулгарч байвал хүүгийн хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах бүрэн боломжтой юм байна.

Дээрх ажлуудын үр дүнд одоогийн байдлаар 15 цэг дээр боловсон ариун цэврийн байгууламжууд бий болоход бэлэн болоод байгаа аж.

зураг
 
Илтгэлийн хэсгээс авав.