Ч.Ундрам: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтад 65 гишүүн оролцсон
Чуулганы хаалттай хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээх шийдвэр гаргасныг эх сурвалж хэлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Гурван гишүүний асуудлыг хаалттай хэлэлцээд, гишүүд бичгээр нууцаар саналаа өгсөн.
Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг дэмжихгүй гэдэг дээр олонх нь гишүүн саналаа өгсөн байна. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэмжсэн.
УИХ-ын гурван гишүүнтэй тооллогын комисс гаргасан бөгөөд санал хураалтад 65 гишүүн оролцлоо.
Хаалттай горимоор уг асуудлыг хэлэлцсэн учир нарийн зүйлийг ярьж болохгүй байх. Улсын Ерөнхий прокурор болон гурван гишүүн мэдээлэл өгсөн" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
