Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн удирдагчийн сонгон шалгаруулалт зарлагдсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд орсон айл өрхөд нөхөн олговрыг хэрхэн тооцож олгох талаар Эрчим хүчний сайд мэдээлэл өгөв. 

Сайд Б.Чойжилсүрэн "Сар хүрэхгүйн өмнө өөрийн сонгогдсон тойрог буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэдтэй уулзалт хийсэн. Нөхөн олговрын асуудлаар ойлголцоод явж байгаа.

Иргэдийн зүгээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд автаж байгаа иргэдийг бүрэн хамруулаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийсэн компани ажлаа шаардлагын түвшинд хийгээгүй гэсэн. Тийм учраас 2024 он хүртэл нөлөөллийн үнэлгээг шалгах ажил хийгдэж байна. Шалгах ажлын хэсэгт Эрчим хүчний яам, гурван аймгийн ЗДТГ, төслийн нэгжийнхэн орсон. Ерөнхийдөө маргаан дуусах шатандаа орж байгаа.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн удирдагчийг ажлаас нь чөлөөлсөн. Түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. Сонгон шалгаруулалт зарлагдсан. Нөлөөллийн бүсийн нөхөн төлбөрийн олговрын маргаан төслийн удирдагчтай холбоотой байсан.

Нөлөөллийн бүсэд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 145 өрх, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 өрх нийлээд 1,241 хүн байгаа юм. Айл бүртэй хэлэлцээр хийж байна. Шаардлагатай бол аймаг дотроо, бусад сумд рүү нүүлгэн шилжүүлэх зэргээр аймаг, сумын Засаг даргатай холбох зуучлалын ажлыг хийдэг" хэмээн тайлбарлав.

https://www.facebook.com/iKonNews/videos/102195799507421