Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Тус хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Эрдэнэс Монгол группийн дүрмийг сайжруулан батлах тогтоол гаргалаа. 2022 арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийг нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, өөрийн 21 охин компанийн үйл ажиллагаа, төлөвлөгөөг нэгдсэн байдлаар гаргадаг болох шийдвэр гарч байсан.
Уг шийдвэр гарахаас өмнө тус компани Гашуунсухайт авто замын 30 орчим тэрбум төгрөгийн хураамжаар цалин, урсгал зардлаа шийддэг байсан. Харин 2023 оноос эхлэн 200-аас дээш тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, улс орны өмнө хэрэгцээтэй байгаа стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг дангаараа хэрэгжүүлэх боломжоо нээж байна.
Социализмын үед хийгдсэн хайгуул, судалгааны үр дүнгээр бий болсон стратегийн ордуудын эзэмшлийн эрх "Эрдэнэс Монгол" ХХК-д байдаг. Эдгээр ордуудын хайгуулыг нэмж хийх, нөөцийг нэмэгдүүлэх, үнэ өртгийг өсгөх чиглэлд ажиллах боломжоо бүрдүүллээ. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК Асгатын мөнгөний ордын ажлыг дангаараа эхлүүлэх боломжтой боллоо" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|