Механик Тээврийн Сургууль(МТС)-ийн уулзварт зүүн болон буцаж эргэх, Цагаан хаалганы уулзварт буцаж эргэхийг хориглосноор Алтай хотхон, Нарны хороолол болон тухайн орчимд амьдарч буй иргэд ямар замаар гэртээ харих, аль замаар хотын төв рүү орох нь эргэлзээтэй дагуулжээ.
Иймд Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс зөвлөж буй маршрутыг хүргэе.
Алтай хотхоны оршин суугчид хуучин голдиролын дагуу буюу ордог байсан орцоороо орно.
Нарны хороолол болон ойролцоох хотхонуудынх нь оршин суугчид Нарны гүүрээр уруудаж, Цагаан хаалганы уулзвараар баруун, Цахилгаан түгээхийн уулзвараар баруун, дараагийнхаар мөн баруун эргээд 19-ийн үйлчилгээний төв рүү орж болно. Эсвэл ногоон сумны дагуу зүүн эргэж, Хан-Уул дүүргийн уулзвараар хойш эргэх зэрэг замын сонголтууд бий.
Нарны хороолол болон ойролцоох хотхонуудынх нь оршин суугчид "UG Arena"-гийн хажуугаар урагш гарч Хараагүйчүүдийн төвийн урд замаар Нарны гүүр рүү гарч болно.
Алтай хотхоныхон улаанаар заасны дагуу урд талынхаа жижиг гарцаар гарч, уулзварынхаа баруун талаас хойшоо зүүн эргэхэд хүндрэл саатал гарахгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!