Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Намуу: МТС-ийн уулзвар гэрэл дохионы дагуу хөдөлгөөн тэнцвэртэй, хэвийн үргэлжилж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн хоёр газар хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилсөн. 

Механик Тээврийн Сургууль(МТС)-ийн болон Цагаан хаалганы уулзвар, Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнийг өөрчилснөөр ямар үр дүн гарч байгаа талаар Замын Хөдөлгөөн Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс мэдээлэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "МТС-ийн уулзварт буцаж болон зүүн эргэдэг байсан. Нарны гүүр, Баруун дөрвөн зам, Өгөөж, Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Бөмбөгөр гээд хойноос урагшаа чиглэлд нэлээд ачаалал өгдөг байсан гол цэг нь МТС-ийн уулзварын буцах болон зүүн эргэлт байв.

Хамгийн их зохицуулалт шаардлагатай уулзваруудыг ЗХУТ цахимаар удирддаг буюу Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас уулзварын голд зохицуулдаг. Ингэхэд хамгийн өндөр зохицуулалттай уулзвар нь МТС-ийнх байв. Өчигдөр буюу ерөнхий боловсролын сургууль амарсан байх үед МТС-ийн уулзварт 06:00-14:00 цагт 64 удаа хөдөлгөөн зохицуулалт хийжээ. Харин өнөөдөр өглөө ямар ч зохицуулалт шаардагдаагүй.

Мөн Өгөөжийн уулзвар, Гэсэр сүм, Бөмбөгөрийн уулзварт өчигдөр дээр дурдсан цагт 57 зохицуулалт хийсэн бол өнөөдөр зохицуулалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөн уулзвар дээр тэнцвэртэй үргэлжилж, гэрэл дохионы дагуу явж байна" гэлээ.