Механик Тээврийн Сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг 2023 оны гуравдугаар сарын 29-ний 06:00 цагаас эхлэн дараах байдлаар өөрчлөлт оруулах болсныг Замын Хөдөлгөөн Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс мэдээлэв.
Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар судалгаагаар
Хөдөлгөөн зохион байгуулалтын талаар ЗХУТ-өөс тодруулахад "Механик Тээврийн Сургуулийн уулзвараар зүүн болон буцаж эргэхийг хориглож байгаа. Мөн Цагаан хаалганы уулзварт буцаж эргэхийг хориглосон. Энэхүү туршилт нь 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Оршин суугчдын байр суурийг харгалзан үзэж, Алтай хотхоноос гарах хөдөлгөөнийг нэг чигийнх болгох туршилтыг түр хойшлуулсан бөгөөд дахин судалгаа хийж байна" хэмээв.
Харин Хөсөг трейдийн уулзварыг нэг чигийн хөдөлгөөний зохицуулалттай болгох нь хэвээр аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!