ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

2025 онд хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онд хэрэгжүүлж өчигдөр үр дүнгээ танилцууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон үндэсний судлаачид хамтран агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа байгааг нотолсон судалгааны дүнгүүдээс онцлон хүргэе.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монголын хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын дунд хийсэн 2019 оны судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан агаарын бохирдлын улмаас жилийн орлогынхоо 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг гэжээ. 

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл Монголын эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг бөгөөд 2016 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн төсвийн 4.6 хувь. Цаашид агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2025 он гэхэд энэ тоо 24.8 тэрбум төгрөг болж өсөх тооцоо гарсан байна.

33%⬆

PM2.5 агууламж тав хүртэл насны хүүхдийн амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг 33 хувиар нэмэгдүүлж байгаа.4

40%⬇

Улаанбаатар хотын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага.5

42.4%

Улаанбаатар хотын 0-18 насны, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн байна.4

2011 онд Улаанбаатар хотын 10 мянган хүн тутмын 903 нь амьсгалын замын өвчний улмаас амбулаторид хандсан бол 2019 онд 1,961 болж өсжээ.

Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөө, орон нутгийн хүүхдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, эмнэлэгт хандаж байна.

435

2015 онд 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан.9

👤👤👤👤👶

2018 оны байдлаар, хатгалгаа өвчнөөр нас барсан таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байв.10

2020 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчний 38.8 хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байв.

Жирэмсний эхний зургаан сард PM10, PM2.5 тоосонцор ихтэй агаараар амьсгалж буй эхчүүдийн цусны даралт ихсэх магадлал өндөр бол 4-6 сартайд нь агаар дахь азотын болон хүхрийн давхар исэл чихрийн шижинтэй болоход нөлөөлдөг.

XI, XII, I сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд V,VI,VII,VIII сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ. 

  • Төрсний дараах цус алдалт их 
  • Ургийн гаж хөгжил их 
  • Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлүүд элбэгшсэн 
  • Амьгүй дутуу төрөлт, хүчилтөрөгчийн дутагдал ихэссэн байна. 

Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог

Жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг. Түүнчлэн ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог байна.

"Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь" хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Уотерлугийн их сургууль зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж дээрх судалгаануудыг хийсэн бөгөөд цаашид ч үндэсний судалгааны байгууллагуудын чадавхыг сайжруулж, урт хугацаанд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн байна. Эдгээр судалгаа нь бодлого боловсруулахад болон агаарын бохирдлын хор уршгийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой гэдгийг хөтөлбөрийн багийнхан тайландаа онцолсон байна. 


Судалгааны эх сурвалжууд:  

  1. ЭМЯ, НЭМҮТ,АШУҮИС, НҮБ-ын Хүүхдийн сан. "Агаарын бохирдол, багтраа өвчний хамаарлыг тодорхойлсон дүн" судалгааны тайлан. 2019 он 
  2. ЭМЯ-ны мэдээлэл 2020 он 
  3. UNICEF Mongolia8 University of Birmingham. "Air population intervention and maternal and child health outcomes time-series study in Ulaanbaatar, Mongolia" inception report. 2021 он
  4. ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг. "Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл; Тойм анализ". 2021 он
  5. НЭМҮТ "Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" тайлан 2018 он
  6. НЭМҮТ, "Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь" илтгэл 
  7. ЭМЯ, "Улаанбаатар хотын агаарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөлөл" 2013 он 
  8. ЭМХТ, ДЭМБ "Эрүүл мэндийн үзүүлэлт 2020" эмхэтгэл 2020 он 
  9. НЭМХ, МНЭММН, НҮБ-ын Хүүхдийн сан. "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" тайлан 2016 он 
  10. ҮСХ "Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол ба эрүүл мэнд" судалгаа 2019 он 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [79.68.47.150] 2023/4/2
Fuck zugeer dulaany tsahilgaan stantsaa bariad ger horoolold ded buttsiig ni bariachee baliar hulgaich pisdaanuud! Uchnuun ih nayaadaar ni iddeg baij ganc dulaany stants bariad 1 saya garuihan hun amyg ayataihan amidruulchihaj chadahgui. Pisda!
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.160.113] 2023/4/2
Хөөрхийдөө улс нэг гараараа хордуулаад нөгөө гараагаа эмчлэх гээд бгаа юм уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.54] 2023/4/2
Nuurs gedeg manaikh shig mal uls alga. Zugeer l shuud oron suuts bari, tsever bokhiroo tat!!! Nuursend ikh khurungu zaraad ch utaa arilakhgui.
1 | 0 Хариулах
Алтан [202.21.108.19] 2023/4/1
Сургуулийн автобус хангалттай аваад 100к өрх хотоос гадагш нүүлгээд үлдсэн гэр хороололд гал түлэхгүй байх хориг тавиад төв замын татвар өндөр болгоход утаа түгжрэл арилна.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.30] 2023/3/30
Гарчигаа зөв тавиачэа,хүүхдийн агаарын бохирдол гэж юү байдаг билээ...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/3/29
Zugeer l nuurs ee boliod, shuud khooloi tatakh, oron suutsjuulakh daa munguu zartsuuldaa!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.228] 2023/3/29
эмчлэхэд биш, өвдүүлэхгүй байхад нь зориулах....
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэж худлаа заль шүү!! [79.116.107.121] 2023/3/29
Дэлхийн хүмүүсийг цөөрүүлэх зорилготой ажиллаж байхад яг монголчуудын төлөө зовох байхдаа
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэж худлаа заль шүү!! [79.116.107.121] 2023/3/29
НҮБ ДЭМБ...хэн нь ч монгол хүмүүсийн төлөө санаа зовохгүй.зүгээр л ашиг сонирхлын үүднээс худлаа жүжиглэдэг төдий.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.176] 2023/3/29
15,16 жилийн өмнөөс л бодологоор бага багаар дэд бүтцийн асуудлаа шийдээд , бодлоготой явсан бол нээрэээ~ бид нар эхлээд мөнгөөр сонгууль өгхөө боличих л юм бол нийгмийн, орчны , эдийн засгийн гээд асуудлаа шийдэж эхлэнэ ш дээ
0 | 0 Хариулах
өлөгчин хүрэлсүг утаагүй болгоцон гээ биз [66.181.160.122] 2023/3/29
нүүрснээс хортой байна гэж олон хүн хэлж олон ч хүн угаартай амиа алдлаа гэтэл 5 жил энэ олон хүнийг алсны дараа одоо "утаагүй" түлшээ сайжруулна гэж хуцаж байгам псдаа.
5 | 0 Хариулах
Зочин [107.127.49.67] 2023/3/29
Setgen bodoh chadwar ni muudna bas tednees garah hvvhedvvd bvvr sul doroi hvvhedvvd turnu yandaa mongoliin maani ireedvi. Tgd iim gamshig dund hvvhed garga gd bgaa hvmvvsiig gaihaad bhiin gargaad yahiin tursniih ni daraa urgiin gajig eswel yamar 1 uwchtei gadaad emchvvlne gd handiw tuslamj guihuu. Yag vnendee hvvhdvvdiig tamlah gj turvvlj bndoo mongold ! Emlegiin or ni hvreltseegvi tsetserleg surguuli ni hangaltgv gaduur taiwan alhaj ch bolhgv neg galzuu ni ireed dairna eswel hoid eej aaw ni zodood alchihna . Hvvhdee gargaad yah tuhai bodohgv zvgeer l odon awna gd turj bgaa malnuud dvvren
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/3/29
Хархнууд утаа нь дунд үхэхгүй амьдраад л байна.
0 | 0 Хариулах