ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулахаар болсон.

Уг өөрчлөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орохоор болжээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нарны гүүрний доод талын буцаж эргэх чигийг эсрэг хөдөлгөөнтэй болгосонтой холбогдуулан нийтийн тээвэрт дараах өөрчлөлтүүд орж байна.

Нийтийн тээврийн Ч:61 буюу Офицеруудын ордон, МУБИС, 120 мянгат, Алтай хотхон, ТЭЦ 3 чиглэлийн маршрут нь Нарны гүүрэн доогуур буцаж эргэдэг байсан бол шинэ төлөвлөлтөөр Чингисийн өргөн чөлөөнөөс хойшоогоо яваад Механик, тээврийн сургуулиар шууд зүүн тийшээгээ эргээд "River Stone" хотхоны урд талд зогсоод зорчигчдоо буулгаж суулгах үйлчилгээг үзүүлнэ.

Мөн Ажилчдын гудамжны чиглэлээр хойноосоо урагшаа яваад Мото буудлага спортын төвийн баруун талын автобусны буудал дээр зогсдог байсан бол шинэ төлөвлөлтөөр Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны үүдэнд тус тус шинээр нийтийн тээврийн зогсоолыг байгуулна.

Өмнө нь зөвхөн ганцхан зогсоол байсан бол замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд зохион байгуулснаараа Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны урд зогсоолыг бий болгож иргэддээ илүү хүрч үйлчлэхээр зохион байгуулж байна.

Тухайн чиглэлд нийт 5 чиглэлийн 57 автобус 423 рэйсээр үйлчилгээ үзүүлдэг” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хаха [66.181.165.54] 2023/3/27
Замбараагүй авилгал авч газар зарж ямар ч хот төлөвлөлтгүй ширэнгэн ой болгож замын түгжрэлийг сүйрлийн байдалд хүргэнгүүтээ иргэдийнхээ зорчих эрхийг хязгаарлаж богино хугацааны зохицуулалт хийснийгээ ажил хийлээ гэшшшш. Яасан нөгөө том захуудыг нүүлгэх, нөгөө засгийн газрын агентлагуудыг хотоос гаргах, их дээд сургуулиудыг Налайхад аваачих. Хийгдсэн ажил 000. Энэ арга чинь сайн бол жил яваад л буцаад түгжирнэ. Яагаад машин унаад яваад байгаа учир шалтгааныг нь шийдээгүй цагт машин унаад л байна.
0 | 0 Хариулах
зочин [66.181.164.171] 2023/3/27
энэ ямар тэнэг шийдвэр вэ. Төв замын түгжирлээ шууд нарны хороолол руу оруулчихна л дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.58] 2023/3/27
1 чигийн тойрох хөдөлгөөнтэй болох нь хамгийн зөв шийдэл шүү. Одоо өөр гарц гаргалгаа байхгүй, зам нэмж гүүр тавиад ч нэмэргүй болсон.
1 | 0 Хариулах
Уншигч [5.115.194.45] 2023/3/26
Зураг бол аймаар.
0 | 0 Хариулах
Уншигч [5.115.194.45] 2023/3/26
Монгол Улс шиг замбараагүй барилга, гэр хороолол, машин зам-ямар ч график, дизайн байхгүй, хот гэж багас ,хотын дарга, жижиг гарууд нь юу бодож ажилладаг бүү мэд.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.70] 2023/3/26
Суусан хань тэнэг бол Нэг насны зовлон Сонгосон дарга нь тэнэг бол Түмэн олны зовлон. Тэнэг дарга нарынхаа балгаар Зовоод л суух уу? Хэдүүлээ?
0 | 1 Хариулах
Пээдгэр [202.9.46.163] 2023/3/27
Зовж суух нь амар штэ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.70] 2023/3/26
Хуурамч дипломтой Хоосон толгойтонгуудаас ийм л тэнэг шийдвэр гарна даа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.70] 2023/3/26
21 хоногийн туршилтын хугацаа гэсэн мөртөө Зогсоол байгуулна ч гэх шиг.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.70] 2023/3/26
Шийдвэр гаргасан хүмүүсийг яг энэ замаар нь Автобусанд суулгаад үзүүл. Ямар тэнэг шийдвэр гаргаж байгааг нь биёэр нь ойлгуул. Огцор огцор.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.26.14] 2023/3/25
Яахаараа ийм хамгийн тэнэг замыг сонгож чаддаг байна. Нэгж түгжрэл рүү ороод гарахдаа нөгөө түгжрэл рүү, тэгээд бас нөгөө замаа түгжэр үүсгэж байж гарна.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.190] 2023/3/25
Энэ тэнэг шийдвэрээ болиоч ээ.1 чигийн хөдөлгөөнөөр тойрсоор хайран цаг, зав, зам уртасч байна.Ямар тэнэг хүн гаргасан шийдвэр вэ.Болиоч ээ.Өөр арга замаар шийд л дээ.Сайдын оронцог огцроосой.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.46] 2023/3/25
Машин түрж тоглосон жаахан хүүхдүүд шиг сэтгэхүйтэй улсын мөнгийг үрэн таран хийсэн Сумъяабазар тэргүүтэй хэдэн өлбийсөн фяздакууд далд орноо удахгүй. Бодол чинь богино байна. Улсын мөнгийг ингэж идэх үү
1 | 0 Хариулах
Зочин [192.82.85.125] 2023/3/24
Хос өргөөгөөр явахгүй юмуу
0 | 0 Хариулах