Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид 172 тооны адуутай, мотоцикл уналгатай нэг хүн осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг 23-ны өдрийн 15:30 цагт олж илрүүлжээ.
Тодруулбал, хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр осголтын байдалтай байсан иргэнд ахлах ахлагч Г.Золжаргал ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан байна.
Үүнээс гадна ард иргэдэд учирч болзошгүй 189.2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн болохыг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!