Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3,949 мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн гадна зар сурталчилгааны 496 байгууламж байгааг Хотын Ерөнхий менежер мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!