ХНХЯ болон ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл” DPUB2-ыг хэрэгжүүлж байна. Тус төслийн үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн, хамт олны төлөөллөөс ярилцлага авч, цуврал нийтлэл бэлтгэн гаргаж байгаа бөгөөд тэдгээрээс сонгон авч видео контент хэлбэрээр мөн танилцуулж байгаа билээ.
Энэхүү цувралынхаа хоёр дахь видеогоор бид “Номин Мишээл” ХХК-ийн барилгын дэлгүүрийн ажилтан Т.Гансүх, Б.Бямбадаваа нарыг танилцуулж байна. Тэд олдмол сонсголын бэрхшээлтэй бөгөөд хоорондоо дохионы хэлээр ойлголцдог. Агуулахын ачаа барааг зөөх, дэлгүүрт байршуулах ажлыг хамтран хийдэг бөгөөд хамт олон нь ч тэдэнд ам сайтай байдаг.
Энэхүү видео контентыг та бүхэн заавал үзэж сонирхоорой.
ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2022 оны 6-р сараас “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд байна.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222