ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган Корпорэйт конвеншн центрт өнөөдөр эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй энэхүү чуулган нь хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.

Чуулганаар “Усны салбарын тулгамдсан асуудлууд”, “Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл”, “Ус ба тогтвортой хөгжил”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн явц, анхаарах асуудал”, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалт ба уул уурхай” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.

"Манай орны усны нөөцийн 1.9%-ийг бүрдүүлдэг газрын доорх усаар хэрэгцээнийхээ 70%-ийг хангаж байгаад онцгой анхаарах хэрэгтэй"

Тэрбээр "Манай орон далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсын нэг.

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсээр буйг олон судалгааны дүнгээс харж болно.

Өнөөдрийн чуулганаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Ногоон хөгжил”-ийг хангахад чиглэсэн олон суурь асуудлыг хөндөж, дараах чиглэлүүдээр тодорхой ойлголцол, гарц, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд:

Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.

Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологи нэвтрүүлэх шаардлагатай.

Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал, хээрийн бүс нутагт ус хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Иймээс 2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалж байна.

Усны салбарын бодлого, зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олон, Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэж байна” гэлээ.

"Цэнхэр алт" чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож байна.

Гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглохыг зөвлөлөө

“Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав.

НЭГ. ХУУЛЬ ЭРХЗҮЙ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

1.1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах;

1.2. Сав газрын захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, бүх талаар дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

1.3. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Усны үндэсний зөвлөлийн хурлыг улирал тутамд зохион байгуулж, зөвлөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, бодлогын зөвлөмжийг гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;

1.4. Усны үнэ тариф, усны нөөцийн төлбөрийг шинэчлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийн ашиглалтыг үе шаттайгаар хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;

1.5. Усны стандартыг шинэчлэн, сайжруулах.

ХОЁР. УСНЫ НӨӨЦИЙГ ХОМСДОЛ, БОХИРДЛООС ХАМГААЛАХ, ХУРИМТЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

2.1. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох, Орхон-Онги, Орхон Говь, Хэрлэн Тооно, Шүрэн зэрэг хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх;

2.2. Аймаг, нийслэл бүр усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хамгаалалтын бүсийг тогтоон, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын оролцоог хангах;

2.3. Газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

2.4. Усны нөөцийн хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох, цахим системийг нэвтрүүлэх, суурь баазыг бэхжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх;

2.5. Усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлж, төлөвлөлтөд тусган, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.6. Усны статистик, тоо, мэдээллийг нэгтгэн, цахим хэлбэрт оруулж, нээлттэй ил тод болгох;

2.7. Гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглох;

2.8. Гадаргын усны бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сумын төв, суурин газруудын хаягдал ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг хэрэгжүүлэх.

ГУРАВ. САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

3.1. Усны салбарын мэргэжилтэн, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;

3.2. Салбарын байгууллагын албан хаагчдын ангилал зэрэглэлийг өөрчлөн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах;

3.3. Ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх;

3.4. Салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг сайжруулах, материаллаг баазыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх.

ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

4.1. Усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;

4.2. Олон нийтэд гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулах.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ТЭРБУМ ХАВДАР-ын эстэй ХҮРЭЛСҮХ [217.138.212.10] 2023/3/25
У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), ээж (ГовьАлтайн), бас 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно
2 | 0 Хариулах
Зочин [202.179.26.170] 2023/3/25
МАШ ЗӨВ. ТЭР ДОРНОТОД, ӨМНӨГӨВъД ГҮНИЙ НӨӨЦ УС СОРООД БАЙГАА УУРХАЙНУУДЫГ ЦӨМИЙГ ХАА
1 | 1 Хариулах
Зочин [96.93.219.6] 2023/3/25
Ганц Монголд ашиг тустай ажил үз. Хэрлэн Орхоэы Усыг усан сан байгуулаад Говь руу тат. Тэнэг бөх Бат Эрдэнийнхээ үгэнд бүү ор. Чи эх оронч юм бол наад тэнэг бөхөө дуугүй болгож байгаад Хэрлэн Орхоны усыг хуримтлуулаад Оюу Толгойд өг. Тэгвэл чамайг Ганц зөв ажил хийлээ гэж Хүндэлэе!!!!!
4 | 1 Хариулах
Зочин [166.205.124.37] 2023/3/24
WTF
0 | 0 Хариулах
Зочин [51.79.204.31] 2023/3/24
НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж ИРГЭДИЙН ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж түр сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
4 | 0 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/3/24
Том дарга хүнсний хувьсгалаа ялалтаар дуусгачихаж, одоо усны хувьсгал руу орж. Аюурсайханы гар л том даргын төмсөгийг их эвгүй атгачихаад байдаг. Нүүрсний хулгай аль эрт мартагдсан.
2 | 0 Хариулах
Хүрэлсүхчин [203.91.115.45] 2023/3/24
Тэгээд цэрэг цагдаа ёсолгоо хийчихээр худлаа юм шиг болчоод байгаа юм.
9 | 0 Хариулах
Зочин [64.119.27.12] 2023/3/24
hudlaa yosolson zda, ehleed modoo tari. bultereed yavah yum
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.134] 2023/3/24
хаха Гэртээ ороод тэргүүн хатагтайд ёсолдог байхдаа
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.43] 2023/3/24
Тэрбум модоо хаяад ус болсонуу олон улсад хамаагүй ш@@ж хэрэггүй л бсиймдаа чадахгүй бж
5 | 0 Хариулах
Зочин [192.82.71.241] 2023/3/24
ОДОО ТЭГЭЭД ЯАР УУ?
2 | 0 Хариулах
Зочин [192.82.85.49] 2023/3/24
БАЛАЙ ЗДА ЁСОЛГОО ШААГААЛ БАЙНА УУ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.189.95] 2023/3/24
🤡🤡 гж энэ хуурамч хүнииг хлнэ монголчуудын 99,9% нь ерөнхиилөгчөөр сонгоогүйл бх шүү 🤮🤮🤮💩💩💩
9 | 0 Хариулах
Зочин [202.126.89.93] 2023/3/24
Chumguu dundruulna gesen yasan be, poopiin haan
5 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2023/3/24
Ene yosolgoogoo boli geed heleed ogooch.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/3/24
Одоо энэ мянга зөв юм яриад, хэн ч тоохоо больж дээ.
6 | 0 Хариулах
Зочин [124.158.107.35] 2023/3/24
тербум модыг юугаар услах вэ нэг мод ургах хүртлээ 5тн ус хэрэглэн гэвэл 5 тербум тн ус хэрэгтэй
8 | 0 Хариулах
иргэн [62.55.205.86] 2023/3/24
Далан хөв сайн барих хэрэгтэй
5 | 0 Хариулах
it guy [202.131.242.42] 2023/3/24
ene zdu jahn huuhed shg tsergin yoslogoogoo bolichij boldogguim bhda hahah
7 | 0 Хариулах
Зочин [202.180.219.23] 2023/3/24
naad neg ysolgoogoo bolichoochee ydaj
12 | 0 Хариулах
Зочин [66.181.181.106] 2023/3/24
Хүрэлсүх ээ болино уу даа
6 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2023/3/24
Ene neg yumtai gar end tend yum yumand zutgie geed slrood yavj bhiin, elbegee neeh 2 garaa deesh urgudug bsn ene neg yum yosolson yum zgr jujig tavihaas uur id shidgui huurnuud yumaa neeree
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.226] 2023/3/24
EB-ийн үед ч хөгжилтэй орны удирдагчид ирээд салбар салбарт л хэрэгтэй зүйлсээр дэмжих, хамтран ажиллахаа илэрхийлээд явцгаадаг байлаа. Мань хүн еөк болоод бараг 2 жил боллоо. Ганцаарддаг байх өө.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.105.204] 2023/3/24
erguu ats sogtuu tolgoi
7 | 0 Хариулах
Зочин [66.181.187.152] 2023/3/24
Баялагтаа эзэн болмоор байна Оюутолгойн хувьцаа бүх иргэдэд тарааж өгнө үү
4 | 2 Хариулах
Зочин [66.181.160.23] 2023/3/24
энэ новшнууд монголыг өрөнд орчлоо сүйрлээ гэж худлаа шааж, хятадаас их хэмжээний мөнгө авч сонгуулиар тарааж байгаад төрийн эрхэнд гарсан, гэтэл энэ хулгайчуудын тавьсан өр нь монголын өмнөх бүх засгийн газруудын өрийг нийлүүлснээс ч их болчхоод байна, энэ хугацаанд монголын гаргадаг алт зэс нүүрсний үнэ тэнгэрт хадаж асар их ашиг олсон байхад монгол өрөнд орж, монгол төгрөг ху жаа хошногоны ширхэг цааснаас үнэгүй болж байна. өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байдаг хэсгийг нь элдэв зөрчлийн хууль элдэв зөвшөөрөл татвараар дарамтлан сүйрүүлж дууслаа, дээр ковидын нэрээр гаднаас орж ирсэн асар их мөнгө, төсвөөс тавьсан мөнгө гээд бүгдийг цуслаж дуусгасан, хөгжлийн банк, ждү, НДС, ЭМДС, хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих сан, газар тариалан дэмжих сан гээд бүх сангуудыг хэдхэн МАНин хулгайч цөлмөж дуусгалаа. 3 жилийн дараагаас тэтвэр тавих боломжгүй болж байгаа. байгаль орчны талаар яриад ч хэрэггүй МАНингийн алтны уурхайнууд гол болгон дээр байна, тэрбум мод гэж ойн санг дуусгасан псдаа
16 | 1 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/3/24
Ус нөхөн сэргэхгүй. 2030 онд дэлхий ундны усгүй болно.
7 | 0 Хариулах