Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тохиодог бөгөөд энэ жил “Тиймээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас дараах мэдээллүүдийг өглөө.
Сүрьеэгийн халдварын 95 хувь нь амьсгалын замаар халддаг бөгөөд сүрьеэ өвчтэй хүний ханиаж, найтаахад цацагдсан агаараар эрүүл хүн амьсгалснаар халдвар авч, өвчлөх суурь эрсдэл нэмэгддэг байна.
Сүрьеэ хэрхэн халддаг вэ?
Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны Хяналтын их эмч П.Янжиндулам “Эмэнд мэдрэг сүрьеэг бүрэн эмчилж чадаагүй тохиолдол эмэнд тэсвэртэй сүрьеэ болдог.
Сүрьеэгийн өвчлөл цаг хугацаа алдалгүй оношлогдож чадвал эмчлэх бүрэн боломжтой. Манай улсын сүрьеэгийн эмчилгээний амжилт тогтмол 85.5 хувиас дээш байгаа.
Сүрьеэгийн эмчилгээ 6-20 сарын хугацаанд хийгддэг. Тиймээс эрт оношлох тусмаа богино хугацаанд буюу зургаан сарын эмчилгээ нь үр дүнтэй" гэв.
Мөн их эмч П.Янжиндулам "Дархлаа сайтай байвал халдвар авсан ч өвчлөхгүй байх боломжтой. Эсрэгээрээ дархлаа сул бол ганц удаа сүрьеэгээр өвчилсөн хүнтэй уулзаад өнгөрсөн ч халдвар авч, өвчлөх эрсдэлтэй. Сүрьеэгийн нян дархлаа сайтай хүний биед ороод унтаа байдалд шилждэг. Энэ тохиолдлыг халдварласан гэж үздэг. Дэлхий нийтээрээ энэ халдварласан тохиолдлыг эрт илрүүлж эмчлэх тал дээр түлхүү анхаарч байгаа” гэлээ.
Түүнчлэн Сүрьеэгийн өвчлөл тархалт өндөр байгаа тул сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааны гадна үлдэх нэг ч салбар, байгууллага, хүн байх ёсгүй гэдгийг албаныхан онцлоод иргэдэд дараах урилга зөвлөмжийг хүргүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|