Гаалийн Ерөнхий Газраас барааны экспорт, импортын 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өнөөдөр танилцуулав.
Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн "Манай улсын нийт импорт 1.6 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 217.5 сая ам.доллароор буюу 15.2 хувиар өссөн үзүүлэлт.
Он гарснаар Монгол Улсад 134.8 мянган тонн авто бензин, 251.4 мянган тонн дизель түлш, мөн өчигдрийн байдлаар 12,491 ширхэг суудлын автомашин, 3,393 ачааны автомашин тус тус импортлогдсон байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!