Боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл хариулт өгөв.
Тэрбээр "Гашуунсухайт боомтын шинэчлэлийн ажил цар тахлын улмаас хойшилсон. Уг нь 2022 онд ашиглалтад орох байсан. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас ажил нь эхэлнэ. 2023 ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Боомтын авто замаас гадна төмөр замын төлөвлөлт хийгдсэн. Түүнчлэн ухаалаг тээврийн хэрэгсэл буюу жолоочгүй тээврийн хэрэгслийн гарцуудыг барихаар төлөвлөсөн" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!