АТГ-аас нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгааг мэдээлсэн.
Энэ талаар прокурорын байгууллагаас "Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар санал ирээгүй.
Авлигатай тэмцэх газраас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн, одоогоор албан ёсоор санал ирээгүй байна" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!