Хязаалан, гунан үхрийн үнэ энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 1.8 сая төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 600,000 төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны хоёрдугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
Харин эр хонины үнэ 203,900 төгрөг болж, 10,000 төгрөгөөр, эр ямааны үнэ 141,500 төгрөг болж, 12,600 төгрөгөөр тус тус буурсан байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир хоёрдугаар сард 8,600 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 800 төгрөгөөр өсжээ.
Түүнчлэн цагаан ноолуурын нэг кг-ын дундаж үнэ 100,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10,800 төгрөгөөр мөн өссөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!