Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болорчулуун: Газар тариалан эрхлэгчдэд 5%-ийн хүүтэй ₮110 тэрбумын эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл танилцууллаа. 

Тэрбээр "Увс, Ховд зэрэг 11 аймгийн малчдад малын тэжээл, нэг сая төгрөгийн шатахуун гэх мэт 450 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 

2023 онд улсын хэмжээнд 393 мянган га талбайд үр тариа нийт 586 мянган га талбайд тариалалт хийнэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ хаврын тариалалтад зориулж, 10 мянган тонн улаанбуудайн үр олгоно. Улсын 620 сая төгрөгийн санхүүжилтээр хүлэмжийн аж ахуйд тариалах нарийн ногооны үр худалдан авах ажлыг зохион байгуулж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нарт хөрөнгө оруулалт эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд таван хувийн хүүтэй 110 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно. 

Хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор тариалангийн талбайг хашаажуулах ажлыг хийлээ" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1271260130439247