2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2013/12/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Барууны үнэт зүйлсийг шүүмжлэх нь миний хувьд чухал биш. Харин ...

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр 12 дугаар сард сэтгүүлчидтэй уулзан, ажлаа тайлагнаж, тэдний асуултанд хариулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчтэй хийсэн хэвлэлийн бага хурал дээр Оросын болон гадаадын 1300 гаруй сэтгүүлч ирж, сонирхсон асуултандаа хариулт авчээ. Сэтгүүлчидтэй хийсэн Путины ярилцлагаас цөөн хэдэн асуулт хариултыг хүргэе.

В.ПУТИН: Өдрийн мэнд хүргэе, ноёд хатагтай нар аа. Өнгөрч буй оны хувьд ажил ихтэй, хөдөлмөрч жил байлаа. Эдийн засгийн хувьд гэвэл ДНБ өнгөрсөн оныхтой харьцуулахад 1,4 хувийн өсөлттэй, инфляц 6,1 хувьтай байна. Цалин 5.5 хувиар өссөн, хүн амын мөнгөн орлогын хувьд 3.6 хувийн өсөлттэй. Өнгөрч буй оны хувьд олон салбарт амжилт гарлаа. Одоо асуултаа тавина уу? 

АСУУЛТ: Та “Украины эдийн засгийг тэжээж боллоо” гэж нэг бус удаа хэлж байсан. Өнөөдөр Украинд үзүүлсэн энэ өгөөмөр байдлыг хэрхэн тайлбарлах вэ? Мөн эдийн засгийнх эсвэл улс төрийн ямар баталгаа ирэх учраас Орос улс Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм бэ? Үүнд Украиныг Гаалийн холбоонд элсүүлэх чиглэл багтсан уу? 

В.ПУТИН: Хэн нэгэн нь сая “Украин” гэж бичсэн самбар харуулах шиг боллоо. Энэ хэн байсан бэ? Асуултаа шууд л тавь. Би хариулахыг хичээе. 

АСУУЛТ: Украины талаар ярилцлагаа эхэлсэнд баярлалаа. Хийг хямдруулах болсон талаар та тодруулж өгөхгүй юу? Та нар гурван жилийн турш Украиныг хийн үнээрээ боомилсон, харин гэнэт л үнийг буурууллаа. Үүнээс өмнө Украинд хий нийлүүлдэг байсан үнэ шударга бус, зөвхөн энэ улсад зориулан өндөрсгөсөн үнэ байсан гэж ойлгож болох уу? Боломжтой бол хийн үнийг бууруулж 15 тэрбумаас татгалзсан нь Украиныг Европын Холбооноос татгалзуулахын тулд хийсэн үйлдэл мөн үү? Киевийг Европ руу хандахаас холдуулахын тулд та дахиад хичнээнийг төлөхөд бэлэн байна вэ? /Украины телевиз. /

В.ПУТИН: Таны асуулт намайг баярлууллаа. Зээл олгох болон хийн үнийн асуудлаар бид яагаад тийм шийдвэр гаргасан гэдгээ тайлбарлая. Ямар нэг ёгтлолгүйгээр нухацтай хэлье, бид “ах дүү орон”, “ах дүү ард түмэн” гэсэн үгийг үе үе хэрэглэдэг. Өнөөдөр бид Украин улс эдийн засгийн, нийгмийн болон улс төрийн хувьд аль алинд нь хүндхэн нөхцөлд байгааг харж байна. Энэ нөхцөл байдал олон хүчин зүйлээс үүдсэн. Бид ах дүү орон, ах дүү ард түмэн гэж ярьж л байгаа бол ойрын хүмүүс, ах дүүс шиг энэ хүнд нөхцөлд Украины ард түмэнд туслах ёстой. Тиймдээ ч гагцхүү энэ шалтгааны улмаас бид шийдвэрээ гаргасан гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Мөн Тимощенкогийн тэргүүлж байсан, Украины өмнөх Засгийн газартай ч бид идэвхтэй хамтран ажилладаг байсан гэдгийг та бүхэн анхааралдаа авна уу.

Бид ах дүү орон, ах дүү ард түмэн гэж ярьж л байгаа бол ойрын хүмүүс, ах дүүс шиг энэ хүнд нөхцөлд Украины ард түмэнд туслах ёстой

Дашрамд дурьдахад Тимощенкогийн засгийн газар тухай үед хийн гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Энэ гэрээ эдийн засгийн үндэслэлтэй, манай гадаадын бусад түншүүдтэй ажилладаг туршлагатай бүрэн нийцэж байна гэж би үзэж байсан, одоо ч ийм бодолтой хэвээрээ. Европ дахь манай хэрэглэгчдэд өгдөг үнэ Украинд нийлүүлдэг үнэтэй яг ижил. Үүн дээр элдвийг ургуулан бодоод байх шаардлагагүй. Хоёрдугаарт хэн ч хэнийг боомилоогүй. Анхнаасаа л Украины тал “Бид тусгаар байхыг хүсч байгаа бол үүнийхээ төлөө төлөх ёстой, тусгаар улс шиг байж, Европын практик болон дэлхийн практикт нийцсэн байдлаар хөдлөх ёстой” гэж хэлж байсан.

Тухайн үед яг л энэ зарчмаар гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөдөр бид яагаад гэрээнд өөрчлөлт оруулах болов, яагаад тэдэнд зээл олгов оо? Хэн нэгэн Украины эдийн засгийг тэтгэмээр байгаа бол дураараа болог, гэхдээ л бидний мөнгөөр биш гэж хэлж байсан шүү дээ. Бид үүнийг эрчим хүчний асуудлаар маргалдаж байх үедээ хэлж байсан. Би одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Дахин хэлэхэд өнөөдөр Украины эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас бид ийм шийдвэр гаргасан. Эдийн засгийн байдал хүндрэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн. Европын холбооны талаар гэвэл бид огтхон ч эсэргүүцээгүй. 

АСУУЛТ: Ноён Ерөнхийлөгч өө, та саяхан сайд нар болон ДУМ-ын гишүүдийн цалинг нэмэх шийдвэр гаргаж, тэдн ирэх оноос эхлэн сард 450000 рубль авахаар болсон. Цалин тэтгэвэртэй харьцуулахад улс төрчдийн энэ цалин хэтэрхий өндөр юм шиг санагдахгүй байна уу? Тэдний цалинг ийнхүү эрс өсгөснөөр  авлигын эсрэг, тэднийг нээлттэй ил тод, үр дүнтэй ажиллуулах шаардлага тавих уу? Өөрийнхөө болон Засгийн газрын тэргүүний цалинг яагаад нэмээгүй юм бэ? /Александр Колесниченко, «Аргументы и факты»./

В.ПУТИН: Би энэ тоог ажлын үр дүнтэй холбон гаргаж ирсэн. Энэ тоог сонсохоор асуудалтай санагдах нь мэдээж л дээ. Гэхдээ би дэлхийн эдийн засаг хүндхэн байсан энэ онд манай засгийн газар хангалттай сайн ажилласан гэж би үзэж байгаа. Засгийн газрын түвшинд тэр дундаа Улсын Думын гол хороодод хамгийн дээд зэрэглэлийн мэргэжилтнүүд ажиллах ёстой. Хөдөлмөрийн зах зээл дээрээс ийм хүмүүсийг олно гэж тун хүнд. Ийм чадварлаг хүмүүс банкны эсвэл эрчим хүчний салбарт маш өндөр цалинтайгаар ажилд орчихсон бол тэднийг нааш нь татна гэдэг өнөөгийн нөхцөлд үнэхээр хэцүү. Хоёр дахь асуултын хувьд та бараг өөрөө хариулчихлаа.

Бид авлигатай тэмцэх тэр дундаа төрийн удирдлагын хүрээнд авлигатай тэмцэх олон ажил хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүнд зайлшгүй хийгдэх алхам нь орлогоо мэдүүлэх, өмч хөрөнгийнхөө талаар мэдэгдэх, хилийн чанадад данс эзэмшихийг хориглох зэрэг олон заалтууд байдаг. Энд дахин нурших хэрэггүй. Цаашид бид энэ шаардлагуудыг улам нэмэгдүүлнэ. Бид сайн мэргэжилтнүүд олж авахын тулд хангалттай мөнгө төлөх ёстой. Ингэж байж л ажлын үр дүн гарна. Харин сайн мөнгө төлж сайн ажиллуулж чадаагүйн улмаас зогсолт гарвал үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс, нийгмийн халамж хүртэгсэд, өндөр настнууд хохирно, учир нь удирдлагын түвшний хүмүүсийн ажлын чанараас улс орны эдийн засгийн амжилт бүхэлдээ хамаардаг. Би болон Засгийн газрын тэргүүний хувьд гэвэл бидний цалин хангалттай. 

АСУУЛТ: Та манай улсын №1 улс төрч. Нөлөөллийн хувьд хэнийг №2 улс төрч гэж нэрлэх вэ? Та залгамжлагчаа бэлдсэн үү? /Александр Гамов, «Комсомольская правда»/

В.ПУТИН: Та намайг үнэхээр хүнд байдалд оруулж байна шүү. Манайд чадварлаг олон улс төрч бий. Коммунистуудын тэргүүн Зюганов Геннадий Андреевич байна. Үүнд инээгээд байх зүйлгүй. Өнөөдөр сая сая хүмүүс коммунистуудын төлөө саналаа өгч байна. Тэр алдартай улс төрч. Мөн Жириновский Владимир Вольфович байна. Авьяастай хүн, ухаалаг санаанууд түүнээс гардаг. Манай тэргүүлэгч улс төрийн хүчин, тэргүүлэгч нам байна. Түүнийг Дмитрий Анатольевич Медведев тэргүүлдэг.

Медведев бол төрийн ажил тал дээр асар их туршлагатай хүн. Янз бүрийн рейтинг гаргаж байгааг би сайн мэддэг. Би юу хэлэх вэ дээ. Энэ рейтингүүдийг боловсролтой хүмүүс, мэргэжилтнүүд гаргадаг, гэхдээ бодит амьдрал бол рейтинг гаргахаас хэцүү зүйл. Товчхондоо би юу хэлэх гэж байна вэ гэхээр өөрсдийгөө улс төрч гэж тооцохоос гадна тэргүүний гэж боддог хүмүүс улам бүр олширч байгаа нь маш зөв, сайн хэрэг. Гэхдээ хэн шилдэг нь, нэгдүгээрт тавигдах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Залгамжлагчийн хувьд гэвэл хэлээд байх зүйл алга даа

АСУУЛТ: Владимир Владимирович, би энд 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхээр амьдарч байсан. Одоо эргэн ирэхэд шашин, ёс суртахууны үнэт зүйлд асар их анхаардаг болчихож. Яагаад үүнийг та чухалчилан үзэх болов оо? Танд барууны үнэт зүйлсийг шүүмжлэх нь яагаад чухал болсон юм бэ? /Жилл Дагерти, «Си-эн-эн»./

В.ПУТИН: Барууны үнэт зүйлсийг шүүмжлэх нь миний хувьд чухал биш. Харин манай иргэд хүлээж авахад хүндрэлтэй зарим нэг үнэт зүйлсээс хамгаалах нь миний хувьд чухал. 

АСУУЛТ: Та Сноудентай биечлэн уулзаж байсан уу? Уулзалт хэрхэн өнгөрч, юуны талаар ярилцсан бэ? Уулзаагүй бол уулзалдах төлөвлөгөө бий юу? /Павел Зарубин, «Россия» телевиз./

В.ПУТИН: Би түүнтэй биечлэн танилцаагүй. Сноудентай уулзаагүй. Надад олон ажил бий, гэхдээ би түүний талаар мэдэх сонирхолтой байгаа гэдгээ нуухгүй. Ноён Сноудены ачаар олон сая хүн тэр дундаа олон улс төрчдийн толгой дорх зүйлс өөрчлөгдсөн гэж би боддог. Тэр сониуч, олон эрсдэл хийж чадсан, амьдрах газраа ч сонгоогүй байгаа хүн. Бид түүнийг энд амьдрах боломж олгосон. Гэхдээ Оросын Холбооны улсын нутаг дэвсгэр дээр байхдаа Америкийн эсрэг суртал ухуулга явуулахгүйгээр шүү дээ. Албаны байдлаар хэлэхэд бид түүнтэй ажиллах төлөвлөгөө алга, ажиллаж ч байгаагүй. Бид зүгээр л орогнол олгосон. 

АСУУЛТ: Эдвард Сноудены талаар яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Сноудены мэдэгдлээс хойш АНУ стратегиийн түншүүдтэйгээ тэр дундаа Германтай харилцах харилцаа нь муудсан. Ангела Меркель утсыг нь чагнаж байсан тухай сонсоод цочролд орсон шүү дээ? /Екатерина Котрикадзе, RTVi, Нью-Йорк, АНУ./

В.ПУТИН: Гэхдээ тэр одоо сайн байгаа, бүү санаа зов. 

АСУУЛТ: Асуултаа үргэлжлүүлэхэд Орос Америкийн харилцаа хэзээ ч найрсаг дулаан байгаагүй. Та Барак Обаматай ямар харилцаатай байдаг вэ? Та түүнд хэрхэн ханддаг, та хоёр хоорондоо холбогддог уу? Ер нь Сноудены хэргээс хойш Америк Оросын харилцаа цаашид ямар түвшинд байх бол? /Екатерина Котрикадзе, RTVi, Нью-Йорк, АНУ./

В.ПУТИН: Тагнуул хийх гэдэг бол хамгийн эртний мэргэжлүүдийн нэг. Би тагнуулд байсны хувьд тэнд юу болдог вэ гэдгийг мэднэ. Америк нөхдийг хэдийгээр одоо харааж зүхэж байгаа ч гэлээ энэ бүх ажиллагаа нь алан хядах ажиллагаатай тэмцэхэд чиглэгдсэн. Мэдээж зарим нэг таагүй зүйл байгаа л даа. Гэхдээ л шаардлагатай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Дахин хэлэхэд би хэн нэгнийг зөвтгөх гээгүй шүү.  Шударгаар хэлэхэд энэ бүхэн терроризмтой тэмцэх зорилгоор хийгдсэнх гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ ёс суртахууны хэм хэмжээг барих л ёстой байсан. 

 Би амьдралдаа анх удаа л өөр орны тэргүүнтэй төрсөн өдрөө тэмдэглэж үзсэн минь тэр.

АСУУЛТ: Владимир Владимирович,  Украины Майданд болсон шиг олон өдрийн, зөвшөөрөгдөөгүй жагсаал цуглаан Москва хотод зохион байгуулагдвал та үүнд хэрхэн хандах вэ? Та үүнтэй холбоотойгоор улс төрийн ямар шийдэл авч хэрэгжүүлэх байсан бэ? 

В.ПУТИН: Би улс төрийн ямар ч шийдвэр гаргахгүй. Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу л хөдөлнө. Иргэн бүр эсвэл улс төрийн нам нэгдэл бүр улс оронтой холбоотой шийдвэр дээр санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэр дундаа гудамжинд олныг хамарсан жагсаал цуглааны тусламжтайгаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хуулийн хүрээнд хөдлөх ёстой. 

АСУУЛТ: Владимир Владимирович, өнгөрсөн жил Орос Хятадын харилцааны талаар асуухад та хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар болон өндөр технологийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай хэмээж байсан. Харин өнөөдөр эдгээр салбарт ямар дэвшилт гарсан байгаа вэ? Манай хоёр орны хоорондох итгэл, хамтын ажиллагааг шат ахиулах шинэ үеүд байгаа болов уу? /Хятадын  CCTV./

В.ПУТИН: Шинэ үе ээ? Байгаа шүү. Би төрсөн өдрөө танай тэргүүнтэй хамт тэмдэглэсэн. Би амьдралдаа анх удаа л өөр орны тэргүүнтэй төрсөн өдрөө тэмдэглэж үзсэн минь тэр. Тэгээд тэр хүн нь БНХАУ-ын тэргүүн байдаг, энд санамсаргүй зүйл гэж байхгүй гэж бодож байна. Бид өндөр технологийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Хятадын удирдлагууд машин угсралт, электроник, сансрын орон зайг хамтдаа эзлэх зэрэг салбаруудад манай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай алхамуудыг хийж байгаа гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ дашрамд, Хятадын анхны сарнаа явагчийг БНХАУ амжилттай туршсанд Хятадын ард түмэн, мэргэжилтнүүдэд нь хандан чин сэтгэлээсээ баяр хүргэе. 

АСУУЛТ: Би Украины талаар асуух гэсэн юм. Крым рүү цэрэг оруулаач гэсэн саналыг тосгоны эсвэл хотын галзуучууд биш эрх мэдэлтэй хүмүүс тавьж байсан гэдгийг хүмүүс мэднэ. Гүржид сөргөлдөөн гарахаас өмнө Оросын дипломат албад оршин суугчдад, иргэдэд биш харин Өмнөд Осет, Абхазийн оршин суугчдад Оросын паспортыг хэдэн мянгаар нь тарааж байсан. Харин дараа нь сөргөлдөөн үүсэхэд Орос улс Оросын иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж мэдэгдэж байлаа. Эндээс үүдээд асууя. Байдал дордвол та бүхэн Крымийн оросоор ярьдаг оршин суугчдын эрх ашгийг хамгаална, эсвэл Крым дэх орос иргэдээ, эсвэл Севастопол дахь усан цэргийн баазаа хамгаална гэж Гүржийн сөргөлдөөний үеэр хийсэн шиг алхамаа хийх үү? Ер нь Украин руу Оросын цэрэг орох уу? Оновчтой хариулт хүсч байна? /Сергей Лойко, «Лос-Анджелес таймс»./

В.ПУТИН: Та нөхцөл байдлыг Өмнөд Осет болон Абхазд болсон нөхцөл байдалтай зүйрлэсэн нь оновчтой зүйрлэл гэж бодохгүй байна. Крымд Өмнөд Осет, Абхазд болсон  шиг үйл явдал болоогүй. Энэ хоёр нутаг дэвсгэр тухай үедээ тусгаар тогтнолоо зарласан, харамсалтай нь угсаатан хоорондын цуст сөргөлдөөн гарсан юм. 1919, 1921 оны үйл явдлуудыг тооцох юм бол энэ нь анхны сөргөлдөөн биш байсан. Түүнээс гадна энд гарч байсан цус урсгасан үйл явдлыг зогсоохын тулд олон улсын статустай, Оросын цэргийн албан хаагчид ихэнх хэсгийг нь бүрдүүлсэн энхийг сахиулах хүчин ажиллаж байсан. Бид хэдийгээр ач холбогдолтой ч гэсэн орос иргэдээ хамгаалах гэж биш харин манай энхийг сахиулагчид руу халдсан, манай цэргийн албан хаагчдыг хөнөөсөн учраас цэрэг оруулсан. Хэргийн мөн чанар нь ийм. 

Бурхны авралаар Крымд ийм үйл явдал болоогүй, болох ч үгүй байх гэж найдаж байна. Бид тэнд Оросын флотыг байрлуулах гэрээтэй, түүнийгээ сунгасан. Хоёр улс харилцан ашигтай байдлаар гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Севастополд Оросын флот байрлаж байгаа нь олон улсын болон  бүс нутгийн бодлогын тэнцвэржүүлэгч хүчин зүйл гэж би харж байгаа. Бидэнд манай нутаг нэгтнүүдийн байдал хамаагүй хэрэг биш. Бид Европын холбооны зарим орнууд тэр дундаа Балтийн тэнгис орчмын улс орнуудад байх манай эх орон нэгтнүүдтэй холбоотой нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бид байнга хөнддөг. Тэдний хувьд статус нь тодорхойгүй, иргэн биш, гадаадын иргэн гэхэд бас биш. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх, эрх чөлөөнөөсөө ангид байгаа гэсэн үг.

Михаил Борисович Ходорковский хуулийн дагуу өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргах ёстой байсан гэтэл энэ алхмыг хийгээгүй.

Европын холбооны манай эрхэм нөхөд үүнийг яагаад ч юм тэвчээд л байх ёстой зүйл мэт үзээд байдаг. Харин бид үүнийг байх ёстой энгийн зүйл биш харин тэгш эрхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэж үздэг. Энэ бүх улсад хамааралтай. Гэхдээ ингэлээ гээд бид цэрэг оруулна гэсэн үг биш. Цэрэг оруулах гэж байна гэсэн яриа бол дэмий цуурхал, ийм юм байхгүй, байж ч таарахгүй

Асуулт:  Улс орныг удирдах хэв маягаа, 2018 он гэхэд улсаа ямар болгоно гэж бодож байгаагаа гадаад болон дотоод чухал үзүүлэлтүүдээр илэрхийлэхгүй юу? /Новосибирск, Ольга Зонова./

В.ПУТИН: Хэв маяг гэх үү үгүй юу гэдгээ мэдэхгүй юм, гэхдээ хамгийн гол нь хүн удирдлагын ямар ч түвшинд байлаа гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ хариуцлагаас зайлсхийх ёсгүй гэж би боддог. Энэ бол зарчмын хувьд хамгийн гол асуудал. Төрийн эсвэл бүс нутгийн тэргүүн ч юм уу хариуцлагаас зайлсхийж эхлэвэл бүх зүйл нуран унана. Аливаа нэг асуудлыг шийдэхийн тулд өөр өөр үзэл бодолтой хүмүүсийн санааг зайлшгүй сонсох ёстой.

Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргах хариуцлагыг зоригтойгоор өөртөө авч чаддаг байх хэрэгтэй. Анхаарлаа хандуулах ёстой өөр нэгэн хүчин зүйл бий. Тодорхой нөхцөл байдлуудын улмаас иргэдийнхээ итгэлийг хүлээн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн улсынхаа хамгийн энгийн иргэний амьдралаас хэзээ ч тасархай байж болохгүй. Хүмүүс яаж амьдарч, ямар асуудалтай тулгарч, өдөр шөнөгүй юу бодож байгааг нь мэдрэх ёстой. Ингэж чадахгүй нөхцөлд тэр дээр ажиллаад байх утгагүй хэрэг. 

Өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн улсынхаа хамгийн энгийн иргэний амьдралаас хэзээ ч тасархай байж болохгүй.

АСУУЛТ:  Владимир Владимирович, энэ онд гурван ч хүнд өршөөл үзүүллээ. Ходорковскийн тухайд тодруулахгүй юу? 

В.ПУТИН: Сүүлийн үед бид 10 өршөөл үзүүлсэн. Михаил Борисович Ходорковский хуулийн дагуу өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргах ёстой байсан гэтэл энэ алхмыг хийгээгүй. Харин саяхан бичиг баримтан дээр гарын үсэг зурж, надад хандан өршөөл хүссэн юм. Тэр 10 гаруй жил эрх чөлөөгөө хасууллаа, энэ бол хүндхэн шийтгэл. Мөн ээж нь өвчтэй байгаа учир хүндэтгэх шалтгаан болсон.

x