Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ходорковский: Би Орост эргэж очно

Х. Батсайхан
2013 оны 12 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Кремлийн бодлогыг шүүмжлэгч Михайл Ходорковский

Эрх чөлөөтэй болсон М.Ходорковский анхны ярилцлагаа өөрөө тоймчоор нь нэлээд хэдэн жил ажилласан "The New Times" сонинд өгчээ. Энэхүү ярилцлагыг нь хүргэж байна.

Ээжийн хүнд өвчин, Берлин рүү гарах шаард­лага байсан. Энэ бол Владимир Вла­димирович надад өршөөл үзүү­лэх шийдвэр гаргахад ихээхэн нө­лөөлсөн байх. 

-Эрх чөлөөтэй болсон эхний шөнө хэрхэн өнгөрөв?

-Муу. 03.00 цагт сэрсэн.

-10 жил нааран дээр унтсаны эцэст зөөлөн орон дээр унтах ямар байв даа

-10 жил ч биш юм аа. Би уул­залтын өрөөнд гурван удаа хонож бай­сан. Тэнд энгийн ор байдаг юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд, ор ямар байх нь надад чухал биш.

-Та суллагдсаныхаа дараа эцэг, эх чинь хүлээж байсан Ко­­­рал­лово дахь гэр, эхнэр Ин­на хүүх­дүүд тань хүлээж бай­сан Моск­ва дахь байр аль алин руу нь очилгүй шууд Берлин нис­­сэн. Энэ юу гэсэн үг вэ. Эрх чөлөөнд гарсны төлбөр юм уу?  

-Та бүхний мэдэх шалтгаанаар /эх Мария Филипповнагийнх нь хүнд өвчин/ хилийн чанадад, ту­хайл­бал Берлин рүү гарах шаард­лага байсан. Энэ бол Владимир Вла­димирович надад өршөөл үзүү­лэх шийдвэр гаргахад ихээхэн нө­лөөлсөн байх. 

Ээжийн биеийн бай­дал гайгүй, алсдаа Москвад амьд­рахаар байсан бол өршөөхөд их л хөдөлмөр шаардагдах байсан байх. Нөгөө талаар надад бас Берлин нисэх шаардлага байсан. Нэг л олдох боломж. Хэрвээ Орост буцаж очоод дараа нь гарах гэ­вэл гаргахгүй ч байж мэднэ. Тэгэх магадлал байгаа. 

-Гадаадад түр цагаачлуулах нь таныг сулласан нэг нөхцөл байсан байх нь ээ?

-Яг тэгж хэлэхгүй. Өршөөх шийд­вэр гаргахад илүү амар бол­гож өгсөн байх. Одоо хэвлэлүүдэд би­чээд байгаа шиг шоронд тус­гайгийнхан ирээд, би тэдэнд тэ­нэг асуултууд тавьсан юм байх­гүй. Яагаад гэвэл В.Путин бид хоёр бие биенээ эртнээс мэднэ. Тий­мээс ойлгомжтой, хариулт нь тодорхой асуудлуудыг яриад байх­гүй.

-Суллагдах үйл явц анхаарал татаж байна. Энэ бүхэн яаж өнгөрөв?

-Өмгөөлөгч маань надад өр­шөөг­дөж магадгүй гэдгийг хэл­сэн. Хамгийн гол нь гэм буруугаа хү­лээх асуудал миний өмнө та­виг­дахгүй гэдгийг хэлсэн. Мед­ведевийн засаглалын үед бай­сан гол асуудал энэ шүү дээ. “Өр­шөөл үзүүлж болно, гэм бу­руугаа хүлээчих” гэдэг бай­сан юм. 

Тухайн үед В.Путин ингэ­хийг шаардаж байгаа мэтээр ойл­гог­дож байсан. Миний хувьд, өр­шөөл хүссэн өргөдөл бичи­хэд хэн ч шүүмжлэхээргүй байсан л даа. Шүүх хурал зохион байгуулалттай болсон гэдгийг бүгд мэдсэн бо­лохоор. Би нэг цаас шидээд, төр ха­риуд нь бас нэг цаас шидэх нь амархан хэрэг, гэхдээ би ингэж тэвчээгүй. 

Иргэд нэгэнт мэдэж бай­гаа ийм тохиолдолд өршөөл бич­сэн бол эрх баригчид зүгээр л нэг эрээн цааснаас дор болж ху­вирна гэдгийг тэд ч би ч сайн ойл­гож байв. Өршөөл хүсэх өргөдөл хэ­мээх энэ цаасан дээр ганцхан асуудал байсан нь гэм буруугаа хүлээх тухай. 

Хэрвээ би буруугаа хүлээчихвэл ЮКОС-т хамт ажил­лаж байсан олон хүнийг маш хүнд байдалд оруулах гээд байдаг. Асуу­дал ганцхан надтай хамаатай бай­гаагүй гэсэн үг л дээ. 

Биднийг “Зохион байгуулалттай бүлэглэл” гэж батлахыг эрх баригчид хүсч байлаа. Хэрвээ би өршөөл хүссэн өр­гөдөл бичсэн бол үүнийг нь баталсан хэрэг болчих гээд байсан юм. Тийм болохоор л бичилгүй өдийг хүрсэн. 

Өргөдөл дээр юу ч бичиж болно л доо. Гараг ертөнц, сансар огторгуйн тухайн гээд л... Хамгийн гол нь гэм буруугаа хү­лээчих л юм бол маш олон хү­нийг хамарсан хэлмэгдүүлэлт эхэл­чих гээд байсан учраас ямар ч боломжгүй байсан юм. Харин энэ удаа тэд надад “гэм буруугаа хү­лээхгүй байж болно” гэж хэл­сэн. 

-Хэзээ билээ?

-Арваннэгдүгээр сарын 12-нд. Бас ээжийнхээ биеийн байдлын та­лаар дурьдаарай гэсэн. Би бич­мээргүй байсан ч худлаа биш, үнэ­хээр шалтгаан мөн учраас бичсэн. Тэ­гээд л... өгчихсөн. Тэд надад нэг бол гурав дахь хэргийг тохно, эс­вэл суллана гэсэн хоёр л зам байгааг би сайн ойлгож байсан.

-Тэгээд шууд л суллачихлаа гэж үү. Улс төрд орж болохгүй, сөрөг хүчнийг санхүүжүүлж бо­лохгүй, А.Навальнийн талаар сайн үг дуугарч болохгүй гэх мэт болзол тавиагүй юу?

-Үгүй ээ, байгаагүй. Би өргө­дөл­дөө “Хэзээ ч улстөрд орохгүй, эд хөрөнгөө /ЮКОС/ буцааж авах гэж зүтгэхгүй” гэж бичсэн. Гэх­дээ энэ талаар би өмнө нь нэг бус удаа олон нийтэд хэлж байсан шүү дээ.  
  
-Бас И.Сечин танаас “На­майг шүүхэд өгчих вий” гэж айх хэрэггүй юу?

-Би энэ талаар өмнө нь олон удаа ярьсан шүү дээ. Ингэхийн тулд том шалтгаан хэрэгтэй, гэ­тэл тэр нь алга. Би өөрөө хилийн ча­надад гарах зөвшөөрөл хүссэн нь үнэн, тэр үед ээж маань Бер­линд байсан юм. 

-Гэхдээ таныг суллагдах үед Моск­вад байсан шүү дээ. Та мэ­дэж байсан уу?

-Мэдээж.

-Гэсэн ч Берлин явахаар ший­дээ юу?

-Тийм ээ. Би Берлинд, гэр бү­лийнхэн Москвад. Ийм л болж таар­лаа. Сонголт байгаагүй.

-Өршөөхийг хүссэн өргө­дөл­дөө юу гэж бичсэн бэ?

-Албан ёсны өргөдөл нь бол ер­дөө ганцхан хуудас цаас. Би 10 жил 10 сар хоригдох ялтайгаас 10 жил гаруйг нь биеэр эдэлсэн. Үлд­сэн ялнаас чөлөөлж өгнө үү, цэг гээд л болоо. Үүнээс гадна би В.Пу­тинд хувийн захиа бичсэн. Түүн­дээ ээжийн эрүүл мэндийн байд­лын талаар бичсэн.     

-Энэ захиагаа В.Путинд хэр­хэн өгөв?

-Энэ хэцүү байгаагүй ээ. Хя­нагчдын видео камерын хяналт дор өөрийн гараар бичээд өмгөө­лөгч­дөө өгсөн. Тэр цааш нь ноён Геншерт өгсөн. Яг яаж дам­жуулс­ныг нь сайн мэдэхгүй бай­на. 

-Германы Канцлер Ангела Меркель таны төлөө их санаа тавих юм. Яагаад ингээд байна, ямар сонирхол байгаа юм бол. Тэр өнгөрсөн зун В.Путинтай уулзах үедээ таны талаар онц­гойлон асууж, “Гурав дахь хэ­рэг гэж байхгүй” гэсэн амыг нь авсан байсан. Бундестагийн де­путат Мария Луиза Беккийн хэлснээр таны талаар яриа хэлэлцээрийг есөн сарын турш хийсэн гэсэн?

-Миний хувьд энэ бол оньсого. Танд гайхамшиг тохиолдож, яагаад гэдгийг нь мэдэхгүй байх үе гардаг шүү дээ. 
 
-А.Меркель, В.Путин хоёр та­­наар наймаалцсан юм биш байгаа?

-Надад хэн ч энэ талаар яриа­гүй.

-Танд Орос руу буцах хэрэг гарвал та явах уу?

-Мэдээж. 

-Хүмүүс “М.Ходорковский АНУ руу явна, эх орондоо эр­гэж очихгүй” гэж ярьж байна?

-Дахиад хэлье. Ноён Песков на­майг дуртай үедээ Орост ирж бол­­но гэсэн. Үнэн. Тэр өөрөө тэгж хэлсэн, би сонссон... Гэхдээ би гарцаагүй шаардлагатай үед л Орост очно. Одоохондоо гэр бү­лийн асуудал надад илүү чухал бай­на.

-Ерөнхийлөгч өршөөл үзүү­лэх болсныг яаж мэдсэн бэ?

-Эхлээд Владимир Владими­ро­вич надад гурав дахь хэргийг үүс­гэхгүй гэж хэлэхийг ра­диогоор сонссон. Миний хувьд энэ бол мэдээж, маш баяртай мэ­дээ байсан. 

Зөвхөн миний биш өөр 15 хүний асуудал яригдаж бай­гааг хамгийн түрүүнд бодсон юм. Дахиад хэрэг тохохгүй гэхийг сонсоод тархин дээр дарж байсан чулууг аваад хаячих шиг л болсон шүү. Гэхдээ надад өршөөл үзүүлнэ гэдгийг радиогоор нэвтрүүлээгүй. Орой 18.00 цагт зурагт үзэж байгаад л бүгд энэ талаар мэдсэн дээ. 

В.Путин “Өршөөлийг ойрын үед гаргана” гэж хэлэхэд л би шийдвэр аль хэдийнэ гарчихсан гэдгийг ойлгосон. Тэд намайг хорих ангиас аль болох хурдан явуулна гэдгийг ч мэдсэн. Тэгээд залууст “Сэтгүүлчид Москвагаас Сегежид иртэл хоёр хоног шаар­дагдана. Эрх баригчид үүнийг хү­сэхгүй” гэж хэлсэн. Тэгээд л шууд ка­мертаа очиж бичиг баримтаа цэгцэлсэн дээ. 

-Хоригдож байсан залуус яаж хүлээж авсан бэ?

-Яахав дээ... Болно гэж үзсэн хү­мүүс нь ирж баяр хүргэсэн. Надтай харьцсан хүмүүс дараа нь асуудалтай болдог байсан бо­лохоор тэд надтай нэг их харьц­даг­гүй юм. Асуудалд орохоос айгаа­гүй, болно гэж үзсэн хүмүүс нь ирж баяр хүргэсэн. Ер нь бол хорих ан­гид намайг зөвхөн ов­гоор дууддаг бай­сан. 

-Тэд яаж баяр хүргэв, ер нь энэ талаар юу гэж ярилцацгааж байсан бэ?

-Хүрч ирээд “Баяр хүргэе Ми­хайл Борисович. Шинэ жилийг гэр­тээ угтаж магадгүй нь дээ” гэц­гээсэн. Энэ чинь пүрэв гара­гийн орой /2013.12.19/. Шөнийн 02.30-ийн үед харгалзагч орж ирээд “Михайл Борисович хувц­саа өмсөнө үү” гэсэн. Хувцаслаж байх­даа би юу болж байгааг ойл­госон. Тэр намайг нэг өрөө рүү оруулахад хэн нэгэн хүн сууж бай­сан.

Надаас “Та намайг таньж байна уу” гэсэн. Би “Уучлаарай та­нихгүй байна” гэсэн. Тэр “Би Ка­релийн БНУ-ын захирагч бай­на шүү дээ” гэсэн. Бид өмнө нь уулзалдаж байсан тэрбээр энгийн хув­цастай байсан болохоор нь таниагүй. Тэр “Би таныг ава­хаар ирлээ, бид одоо хамт явна, та өнөөдөр гэртээ харина” гэ­сэн. 

Яагаад ирснээ тэрбээр “Хо­рих ангиас хүнийг бичиг ба­римт бүрдүүлэхгүйгээр авч гарч ча­дах ганц хүн нь би” гэж тайл­барла­сан.  

-Бичиг цаас байгаагүй юу?

-Мэдэхгүй, тэр л тэгж хэлсэн. Бас их эелдэг байсан. “Танд авч явах юм байгаа юу” гээд л... Бурх­ны авралаар би бүх бичиг цаасаа цэгцэлчихсэн байсан болохоор өөрөө аваад гарсан. Бид албаны машинд суугаад хөдөлсөн. Түүн­тэй хамт энгийн хувцастай хоёр залуу байсан, бас энгийн хув­цастай. Өглөө 08.00 цагийн он­го­цонд намайг суулгана гэж байс­наа дараа нь 11.00 цаг болж өөрч­лөгдсөн. 

Тэр хүмүүс л байсан уу? 

-Онгоцны буудлын ойролцоо­гоос нэг эмэгтэй суусан. Тэр эмэг­тэй намайг хэн болохыг таниагүй. Энэ машин шууд онгоцны нисэх зурвас руу нэвтэрсэн. Тэгээд Ту 134 онгоцонд суусан.    

-Хувийн онгоц уу?

-Үгүй байх аа. Албаных байх гэж таамагласан. 

-Зорчигчид байгаагүй юу?

-Байгаагүй. Дагалдсан хоёр хүн л байсан. Тэд “Бид танныг Санкт Петербург хүргэх даалгавартай, тэнд таныг онгоц хүлээж байгаа” гэсэн. Би “Сайн байна” гэж ха­риул­сан.

-Танд ямар нэг бичиг баримт өгөөгүй юу?

-Хорих ангид байхад паспортыг маань хурааж авсан юм. Хорих ангийн дарга “өмгөөлөгчид чинь өгнө” гэж байсан юм. Үнэндээ би мартчихсан байна лээ. Санкт Пе­тербургт нисч хүрэх үед надтай хамт яваа хүмүүст паспорт бай­гааг мэдсэн. Тэд надад гадаад пасс­порт өгсөн. Хоосон байсан уч­раас би өөрөө нэрээ бичсэн. 

-Пулковод уу?

-Шууд онгоцон дотор... Дараа нь тэд Пасспортоо өгнө үү зам явах бичиж өгнө гэсэн. Тэгээд ОХУ-аас гарах тамга дарсан байсан.     

-Пулковод уу?

-Шууд онгоцон дотор... Дараа нь тэд Пасспортоо өгнө үү зам явах би­чиж өгнө гэсэн. Тэгээд ОХУ-аас гарах тамга дарсан байсан.    

-Та Тэдэнд “Гэр бүлийнхэн маань Москвад байгаа, ээж аав минь Москвад байгаа” гэж хэлээгүй юу. Ядаж “Намайг хааш нь авч явж байгаа юм бэ” гэж асуусан биз дээ? 

-Би хэнтэй ярина гэж вэ.

-Таныг гадаад руу явуулж байна гэдгийг та ойлгосон уу?

-Мэдээж. Би тэнэг биш шүү дээ.   

-Тэгээд та нэг ч юм асуугаагүй гэж үү. Ядаж аль улс руу гэдгээ мэдэхийг хүсээгүй юу. Эсвэл өмнө нь мэдэж байсан юм уу? 

-Би юу ч мэдээгүй, гэхдээ таа­маглаж байлаа.

-Герман гэж мэдсэн гэж үү?

-Тийм. Бид Пулковод хэдэн цаг нисч хүрэхэд тэнд өөр онгоц хү­лээж байсан. 

-Тэд таныг хооллосон уу?

-Женя минь. Надаас юм идэ­хийг хүсч байна уу гэж арван ч удаа асуусан, гэхдээ хэдхэн цаг үр­гэл­жилсэн болохоор надад “00” орох ч шаардлага гараагүй. Ер нь надтай харьцахдаа дүрэм жур­мыг огт зөрчдөггүй юм. Илүү том юман дээр зөрчдөг байхгүй юу. Тэд намайг Сесснад суулгаж өгөөд би энд ирсэн. 

-Энэ онгоцыг хувийн он­гоц бай­сан гэж Геншер сэтгүүлч­дэд хэлсэн байсан?

-Мэдэхгүй. Сесснаг хүлээж зог­сох зуураа тэд “Бид онгоцыг нисч далд ортол нь харж зогсох ёс­той” гэж байсан. Та нарт нэг хөг­жил­тэй юм ярья л даа. Тэд “Михаил Бо­рисович, танд хувцас байхгүй юм уу” гэхэд нь би “Та нар намайг ийм сайн авч явсан болохоор өмгөөлөгч маань хувцас авчирч амжсангүй” гэж хариулсан. 

Тэд за бид нэг арга бодоё гээд зуны хүрэм, гэрэл нэвтрэм өмд ав­чирч өгсөн дөө. Гэрэл зураг дээр бай­гаа. Тэд хариуд нь миний хү­рэм, малгай хоёрыг авна гэсэн. Бас өмдөө солихыг хүссэн ч би тат­галз­сан. 

-Хорих ангийнхан уу?

-Тийм ээ. Бид бараа солилцоо /бар­тер/ хийсэн юм. Ингээд би Сесснад сууж Берлинд ирсэн. Хэн нэгэн нь 70-аад онд тэрс үзэлтнийг хэрхэн авч явж байгаа талаар кино хийх байсан бол үүнээс илүүг бодож олж чадахгүй байсан биз. Баахан том биетэй чухал царайлсан хүмүүс тойрч зогсчихоод пасспорт шалгаад л. Ингээд л бид салсан даа.

Зураг