Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ходорковский улс төрд орохгүй

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шоронгоос өршөөлөөр суллагдсан Оросын хамгийн том улс төрийн хэрэгтэн Михайл Ходорковский анхны мэдэгдлээ Оросын “New Times” сэтгүүлд өгчээ.

Түүний баталж байгаагаар тэр дахин улс төрд орохгүй, мөн хураагдсан хөрөнгөө буцааж нэхэхгүй гэнэ.

Бас Ерөнхийлөгч Путины өршөөлд ямар нэгэн нөхцөл болзол тавигдаагүй гэжээ.

Ходорковский хэдийгээр Орос улсаас гарч явах шаардлага хүлээж аваагүй ч “хэрвээ тэд тэгэхийг хүсвэл би маш сайн ойлгох болно” гэсэн байна.

Тэр одоогоор хүү болон эцэг эхтэйгээ хамт Берлинд байгаа ба ойрын үед буцаж Орос руу явах бодолгүй байгаа юм.

Ноён Ходорковский, Баасан гарагийн үдээс хойш Финляндын хилд ойрхон байрлах Карель мужийн шоронгоос суллагдмагцаа Санкт Петербургаас Берлин руу ниссэн билээ.

Өнөөдөр тэр Германы хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх юм.